Өнөөдрөөс Нийслэлд ажил эрхлэх цагийн шинэ хуваарийг мөрдөж эхэллээ

p19e7vch2v4re15jg16bsc9f1h5h2

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-аас

Монгол Улсын Засгийн газрын 393 дугаар тогтоолоор  нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар өөрчилсөн бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу  8 цаг ажиллаж, 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих