“Лалын улс”-ын босогчид Иракт 45 хүнийг шатаажээ

“Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн баруун нутагт оршдог Эль-Багдади хотод 45 хүнийг шатаасан тухай радио телевизийн Би-Би-Си корпораци мэдээлжээ.

00168902c5ae9e2ac4fb75d34c6c56cd_L

Босогчдын гарт ямар хүмүүс амиа алдсан нь болон болсон хэргийн нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна. Зарим мэдээллээр, дээрх хүмүүс аюулаас хамгаалах хүчнийхэн байжээ.

“Лалын улс”-ын босогчид Эль-Багдади хотыг сүүлийн хэдэн сарын турш бүсэлж, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эзлэн авсан байна. Босогчдод эзлэгдэхээсээ өмнө тус хот нь Иракийн эрх баригчдын хяналтад байсан Анбар мужийн цөөн хотуудын нэг байсан юм. Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд болон эрх баригчдын гэр бүл амьдарч байсан барилга босогчдын халдлагад өртсөн тухай хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Хэт давруу үзэлтнүүд хотын ойролцоо оршдог Иракийн Айн Эль-Асад нисэх баазад халдахыг оролдсоны хариуд хоёрдугаар сарын 16 буюу даваа гарагийн өглөө явуулсан ажиллагааны үеэр тус хотыг чөлөөлсөн байна. Энэ нисэх баазад АНУ-ын тэнгисийн 300 гаруй явган цэргийг байрлуулсан байжээ.

Монцамэ.мн


URL:

Сэтгэгдэл бичих