Д.Хадбаатар аваргын тухай кино хийж байна

2-17-18h_700x700

Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан киног уран бүтээлчид бүтээж байна. ”Хадбаатар сан”-гаас санаачилсан бөгөөд түүний төрсөн нутаг болох  Төв аймгийн Угтаалцайдам суманд зураг авалт нь үргэлжилж байгаа юм байна.   Аваргын хүү, “Хадбаатар сан”-гийн тэргүүн Х.Даваажав энэхүү киноны зохиолыг бичжээ.  Уран бүтээлчид киногоо ирэх баяр наадмаар нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэднийх Хадбаатараас түрүүнд хоёр хүү төрөөд тогтоогүй гэнэ.  Гурав дахь нь хүү хад чулуу шиг аварга том баатар эр болохыг ерөөн Хадбаатар гэж нэр өгсөн нь хожмоо Монгол Улсын аварга болжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих