АНУ-ын зарим иргэн хэт халууныг даасангүй

АНУ-д хэт халуун өдрүүд үргэлжилж хүмүүс орох байх газраа олж ядаж байна. Ойрын өдрүүдэд 40 хэмээс дээш халж байгаа учир хотуудын усан оргилуур, нуур цөөрөм хүний хөлд дарагджээ. Зүүн, төв нутгаар илүүтэй халж 43 хэмд хүрээд байна. Цаг уурын хүрээлэнгийн мэдээлж буйгаар  ирэх өдрүүдэд ч халуун үргэлжилнэ гэж байгаа. Харин эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хэт халууны улмаас 20 орчим хүн нас бараад байна. Зүрх судасны өвчтэй, даралт өндөртэй хүмүүсийн хувьд хүнд байгаа. Шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг анхааруулж байна.  Тариалангийн бүс  нутагт ган гачиг нүүрлээд байгаа тухай ч мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих