1000 ахмадын жагсаал болжээ

Хүннү гүрэн үүсч байгуулагдсаны 2220 жил, Их монгол улсын 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойг Багануур дүүргийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг салбар хороодыг байгуулан бэлтгэл ажлыг хангаж ажилласан бөгөөд эдгээр салбар хороодод 40 хүн захирамжаар томилогдон ажилласан ба ажлын хэсэг бүрт хүч нэмэгдүүлэн ажилласнаар нийт 258 ажилтан албан хаагч баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд оролцсон байна.

Дүүргийн баяр наадмаар Ардын хувьсгалын ойн медалиар 24, салбарын яамдын шагналаар 6, дүүргийн Засаг даргын шагналаар 15 иргэн тус тус шагнагдсан ба баярын хурлын төгсгөлд хүндэтгэлийн концерт тоглосон байна.

Дүүргийн баяр наадмын нээлт 1000 ахмадын жагсаалаар эхэлж төрийн далбааг мандуулсан ба урлагийн тоглолтын үзүүлбэрээр үргэлжилсэн юм. Дүүргийн Үндэсний их баяр наадмыг 20000 гаруй наадамчид үзэж сонирхсон бөгөөд наадам 09-ний оройны 20 цагт дүүргийн Засаг дарга үг хэлснээр өндөрлөж наадамчид дараа жилийн наадам хүртэл хол байнадаа гэсээр хөлгийн зүг нутгийн жолоог заллаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.