БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн солонгос хэлний шалгалтын хуваарь гарлаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох долоо дахь удаагийн шалгалтыг авахаар болжээ. Ажиллах хүсэлтэй иргэд байнгын оршин суугаа хаягийн дагуу харьяалагдах аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст энэ сарын 26-28-нд бүртгүүлэх боломжтой аж.

БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧИД:

-Гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт,

-сүүлийн зургаан сард авахуулсан 3.5х4.5 см хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг,

-бүртгэлийн хураамж 30000 төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ.

Харин шалгалтыг есдүгээр сарын 3-4-нд авч, дүнг нь есдүгээр сарын 19-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт зарлах юм байна.

Ц.Энх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих