Сар шинийн барилдааны бичлэг

da200efae9a11d26original

Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны бичлэгийг тоймлон хүргэж байна.

Битүүний барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Д.Содномдорж, улсын начин Д.Пүрэвдагва нараар магнайлуулсан хүчит бөхчүүд зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булган хангайн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн юм. Ч.Санжаадамба зааны хувьд ийнхүү сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүү хүртсэн нь энэ ажээ.

ТАВЫН ДАВАА

1.Г.Өсөхбаяр дар.ав – Б.Амарзаяа у.н
2. С.Мөнхбат у.ав – Э.Энхбат у.н
3. Г.Эрхэмбаяр у.ав – Б.Сугаржаргал у.н
4. Х.Мөнхбаатар у.а – М.Өсөхбаяр у.з
5. Н.Батсуурь у.а – Ш.Жаргалсайхан у.г
6. П.Бүрэнтөгс у.а – Б.Пүрэвсайхан у.х
7. Б.Ч.Санжаадамба у.з – Т.Өсөх-Ирээдүй у.х
8. Э.Оюунболд у.х – Р.Пүрэвдагва у.н тунав.

ЗУРГААГИЙН ДАВАА

1. Г.Өсөхбаяр дар.ав – Ч.Санжаадамба у.з
2. Н.Батсуурь у.а – Б.Сугаржаргал а.н
3. П.Бүрэнтөгс у.а – М.Өсөхбаяр у.з
4. Э.Энхбат у.н – Р.Пүрэвдагва у.н /тунав/

ДОЛООГИЙН ДАВАА

1. Н.Батсуурь у.а – М.Өсөхбаяр у.з
2. Ч.Санжаадамба у.з – Р.Пүрэвдагва у.н

НАЙМЫН ДАВАА

Ч.Санжаадамба у.з – М.Өсөхбаяр у.з


URL:

Сэтгэгдэл бичих