“Дүнжингарав-2015″ хурдан морин уралдааныг шинийн 8-н болтол хойшлуулах шийдвэр гарчээ

86e3a249f7386049b88df2bdcc31e0a7_L

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингарав-2015″ хурдан морин уралдааныг шинийн 8-н болтол хойшлуулах шийдвэр гарчээ.

Цаг агаарын байдлаас шалтгаалан нийслэлээс зүүн болон баруун аймгууд руу зорчих замыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа билээ. Шинийн 4-нд буюу маргааш Хүй долоон худагт болох байсан тус уралдаан ийнхүү хойшилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих