УИХ-ын “Ертөнцийн гурван сайн дурын уран сайханч”-аар хэн гурав тодров

5eb0fee2b7595a59d3516627bcb75e59original_1УИХ-ын гишүүд угийн ийм юм уу унаганд өшиглүүлээд ийм болчихсон юм уу бүү мэд гээд л хүмүүс цахим ертөнцөд шогширч байна билээ. Хавар болоод хамаг амьтны юм нь хөдөлсөн юм уу бүү мэд ойрд УИХ-ын хэдэн гишүүд ээлж дараалан онигоонд орж ямартаа ч цахим ертөнцөд хүмүүсийг хөгжөөгөөд л байгаа юм даг. Хийсэн үйлдэл болгон нь өөрийг нь онигоонд оруулдаг эрхэм нэгэн эмэгтэй гишүүн бол Л.Эрдэнэчимэг. Хэдхэн хоногийн өмнө туулай агнасан зургаа сошиалаар цацаж, онигооны баатар болсон Л.Эрдэнэчимэг хатагтай хаа явсан газраа хэрэг мандаах нь энүүхэнд. Сар шинийн үеэр телевизийн нэгэн шоунд оролцохдоо Л.Эрдэнэчимэг гишүүний нууц авъяас нь илрэв. Намжиртай гэгч нь бүжиглэх гишүүний үйлдлийг алга ташин таашаахаасаа хаа явсан газраа хэрэг төвөг тарьдаг хүүхэд шиг хүлээж авсан нь олон. “Баян хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд падгүй” гэгчээр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйчүүд чөлөөт цагаараа туулайгаа агнана уу, дуугаа дуулна уу, бүжгээ бүжнэ үү бидэнд хамаагүй л дээ. Гэхдээ шил шилээ дагасан намбагүй үйлдлүүд нь түүнийг од болгох биш онигоонд оруулаад байх шиг…

Нэмээд хэлэхэд УИХ-ын гурван гишүүн “Ертөнцийн гурван сайн дурын уран сайханч”-д орсон байна билээ. Алдарт жиргээчин ардын уран сайханч алдалгүй папарацидчихдаг М.Зоригт гишүүн нэг сайн дурын уран сайханч, анд явж туулай агнадаг монголд байхгүй ногоон бензтэй Бенз Л.Эрдэнэчимэг нэг сайн дурын уран сайханч, монголдоо шинэхэн мода дэлгэрүүлээд авсан ажилдаа байнга хоцордог “Дэмбэрэл стайл” хочтой С.Дэмбэрэл гишүүн нэг сайн дурын уран сайханч.


URL:

Нэр: odnoo Огноо: 23 February 2015

teneg hun tenegeeree duusah ymdaa

Нэр: Zochin Огноо: 23 February 2015

ymar evgui ym be. In nambagui tavtirgui haragdaj b.a Mash muuhai b.a

Нэр: Zochin Огноо: 24 February 2015

Hun teneg baij bolnoo arai l iim teneg baimaargui bn sh dee

Сэтгэгдэл бичих