“Оскар”-ын шилдгийн шилдгүүд тодорлоо

4liu3td2frsopfqifq8ge3dlt0

Шилдэг найруулагч:

o    Richard Linklater - Boyhood (Хүүхэд нас)

o    Alejandro González Iñárritu - Birdman (Хүн Шувуу)

o    Bennett Miller - Foxcatcher (Үнэгний ангууч)

o    Wes Anderson - The Grand Budapest Hotel (Гранд Будапешт зочид буудал)

o    Morten Tyldum -  The Imitation Game (Хуурмаг тоглоом) нар 2015 оны Оскарын шилдэг найруулагч номинацид тус тус нэр дэвшсэн билээ.

Ингээд энэ жилийн шилдэг найруулагчаар “Хүн шувуу” киноны Алехандро Гонсалес Иньяриттуг тодорсон байна. Мексикийн кино найруулагч Иньяриттуг инээдмийн киноны найруулагч гэдгээр нь олон нийт илүүтэй мэддэг билээ. Эдүгээр 52 нас хүрч буй тэрээр ердөө таван кино хийсний дөрөв нь драм жанрын кино юм байна. Харин түүний “Хүн шувуу” кино нь өмнөх бүтээлүүдээс тэс ондоо бөгөөд найруулагчийн хувьд тун сонирхолтой сонголт байлаа.

Шилдэг эрэгтэй гол дүр:

o    Steve Carell - Foxcatcher (Үнэгний ангууч)

o    Benedict Cumberbatch - The Imitation Game (Хуурмаг тоглоом)

o    Bradley Cooper- American Sniper (Америкийн мэргэн бууч)

o    Michael Keaton- Birdman (Хүн шувуу)

o   Eddie Redmayne - The Theory of Everything (Бүхнийг нэгтгэх онол) тус тус нэр дэвшсэн юм. Энэ удаагийн шилдэг эрэгтэй дүрийг кино шүүмжлэгчид нэгэн дуугаар Эдди Редмейн авна хэмээн таамаглаж байсан нь ийнхүү биелэлээ оллоо.

Шилдэг эмэгтэй гол дүр:

o    Marion Cotillard - Two Days, One Night (Хоёр өдөр, нэг шөнө)

o    Felicity Jones - The Theory of Everything (Бүхнийг нэгтгэх онол)

o    Rosamund Pike - Gone Girl (Алдагдсан бүсгүй)

o    Julianne Moore - Still Alice (Алис хэвээрээ)

o    Reese Witherspoon - Wild (Аглаг зэлүүд) нэр дэвшсэн “Алис хэвээрээ” киногоороо Жулиан Мур шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

Шилдэг кино:

o    American Sniper (Америкийн мэргэн бууч)

o    Birdman (Хүн шувуу)

o    Boyhood (Хүүхэд нас)

o    The Imitation Game (Хуурмаг тоглоом)

o    The Grand Budapest Hotel  (Гранд Будапешт зочид буудал)

o    Selma (Селма)

o    The Theory of Everything (Бүхнийг нэгтгэх онол)

o    Whiplash (Гоёо) нэр дэвшсэнээс “Хүн шувуу” кино шилдэг бүтээлээр шалгарлаа.

Эх сурвалж: Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих