Танзанид сургуулийг аянга цохиж багш, сурагчид нас баржээ

9d34ddd6-6b43-44ab-bfbe-f6121bcdc716Танзанид хар шуурга шуурч аянга сургуулийн барилгад тусах үед хүүхдүүд ангидаа байжээ. Дөрвөн сурагч болон тэдний багш нь амь үрэгджээ.

Танзаний зүүн хэсгийн Ньякасанд тосгонд ийм эмгэнэлт явдал болсон байна. Энэ тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн ажээ.

“Ньякасанд тосгонд аянга сургуулийн байрыг цохисноос хичээлээ зааж байсан багш нь дөрвөн сурагчийн хамт газар дээрээ амь насаа алдлаа” хэмээн Франс Пресс -т багш Уильям Литухи хэлсэн гэнэ.

Тус танхимд тэр үед 17 хүүхэд байсан ба хүнд, хөнгөн шархдаж гэмтсэн байна.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих