Гаж эр талийгаач эхнэртэйгээ цуг 11 жил унтжээ

Вьетнам улсын Куангнам мужийн оршин суугч 59 настай Ле Ван гэдэг эр 11 жилийн турш талийгаач эхнэртэйгээ нэг оронд унтаж байна. Түүний гэргий бүр 2003 онд нас баржээ. Гэвч Ваны эхнэрээ гэсэн хайр маш их хүчтэй байлаа.
Ле Ван хайрт эхнэрээ оршуулсан ч орой болгон шарил дээр нь очиж унтдаг болов. Бараг 20 сар ийм байдлаар тэр амьдарчээ. Хүчтэй салхи, ширүүн бороо, хүйтэнд ч гэсэн. Сүүлдээ тэр эхнэрийнхээ булшны доогуур нүх ухаж, дотор нь ороод цуг амьдрахыг хүссэн байна.

 

Харин үр хүүхдүүд нь энэ тухай мэдээд саад болжээ. Иймээс Ван оршуулгын газрын булшаас эхнэрийнхээ хүүрийг ухаж гаргаад гэртээ авч ирсэн аж. Тэр ялзарч муудсан шарилын нүүр  амд шавар түрхэж янзлаад хамаг сайхан гоёлыг нь өмсгөөд орондоо орууллаа.

Долоон хүүхдийн эцэг Ван одоо ч гэсэн талийгаачтэйгээ цуг нэг оронд унтсаар л байна. Түүний хөршүүдийн нэг нь ч  тэднийхээр шагайж зүрхэлдэггүй.

“Би бусад хүнээс тэс өөр авирласнаа мэдэж байна. Жирийн хүмүүстэй адил юм надад огт алга” гэж уй гашуудаа автсан эр ярьж  байна

www.mnews.mn

URL:

Сэтгэгдэл бичих