Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилыг ямар хэргээр шалгаж байгаан бол…

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Ц.Мөнх-Оргилыг хилээр гарах эрхийг нь хаагаад найм хонож байгаа ажээ.  Энэ мэдээллийг эх сурвалжууд үнэн гэдгийг хэлж байгаа ч мэдээлэл өгөхөөс татгалзан хэдэн биен рүүгээ чихэж тайлбар өгөхөөс татгалзаж байна.

munhorgil28016133201502250138

Тодруулбал  ШШГЕГ-аас тодруулахад “Энэ талаар  манайхаас бус Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тодруулах хэрэгтэй” гэдгийг мэдэгдсэн.  Үүний дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тодруулахад “Манайд прокурорын газраас ирсэн  албан бичгийн  дагуу хилээр нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээдэг.  Харин яагаад нэвтрүүлэхгүй байгаа шалтгааныг  Прокурорын байгууллагаас тодруулаарай” гэв.  Ингээд Улсын Ерөнхий прокурорын газраас энэ талаар тодруулахад  “Мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлж байсан.

Сонгуулийн дараанаас нам гүм байх болсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Ц.Мөнх-Оргилыг ямар хэргээр шалгаж ийнхүү хилээр гарахыг хориглосон нь нууц хэвээр байна. Түүнийг авлига, уул уурхайн асуудлаар  шалгагдаж байгаа гэх  яриа байгаа. Ямар хэрэгт шалгагдан ийнхүү хилээр  гарах эрхийг нь хаасан талаар бид эргэж мэдээлэх болно

эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих