Дэлхий дээрх хамгийн сайн борлуулалттай 10 брэнд бүтээгдэхүүн

Toyota Corolla

Toyota компаний алдарт Corolla загвар 1966 оноос хойш нийт 40.7 сая ширхэг борлогдсон.

 

Майкел Жексон – Thriller цомог

1982 онд Thriller цомог анх гарснаас хойш 70 сая ширхэг борлогдсон. Энэ нь өнөө үеийн залуусын сонсох дуртай хамтлаг, дуучдын нэг болох “One Direction” хамтлагийн анхны цомгийн борлуулалтаас 15 дахин их гэнэ.

 

iPad

2010 онд Apple компани iPad бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш ~240 сая ширхэгийг борлуулсан.

 

PlayStation

Sony компани 1995 онд PlayStation -г зах зээлд танилцуулснаас хойш 344 сая ширхэгийг борлуулаад байна. PlayStation нь одоо ч Sony компаний орлогын гол үүсвэр хэвээрээ байгаа.

 

Рубикийн шоо

Унгарын математикч, архитектур, уран барималч Ерно Рубик 1974 онд шоо зохион бүтээсэн ба 1980 оноос хойш 350 сая ширхэг борлогдсон (2012 оны байдлаар) нь хамгийн их борлогдсон тоглоомд зүй ёсоор ордог. Рубикийн шооны зарагдсан тоо Унгарын хүн амаас 35 дахин их.

 

Harry Potter

Зөвхөн Harry Potter ном нь л гэхэд 1997-2013 оны хооронд 495 сая ширхэг борлогдсон. Энэ нь 2013 онд дэлхий даяар борлогдсон нийт номын 90%-тай тэнцэнэ.

 

iPhone

2007 онд хамгийн анхны iPhone загвар танилцуулагдсанаас хойш нийтдээ (2014 оны 12-р сарын байдлаар) 665 сая ширхэг зарагдсан. Энэ нь Европ тивийн нийт хүн амаас их.

 

Angry Birds

Финландын Rovio компаний бүтээл 2009 оноос хойш 2 тэрбум удаа татагдсан. Дэлхийн 10 хүн тутмын 3 нь уг тоглоомыг татаж авсан гэж болно.

 

Lays чипс

АНУ-д жилд ~633 сая уут Lays чипс зарагддаг.

 

Coca Cola

Дэлхий даяар өдөрт 1.8 тэрбум лааз (лонх) Coca Cola ундаа зарагддаг. Энэ нь дэлхийн 10 хүн тутмын 2 нь өдөр бүр 1 лонх Coca Cola худалдаж авч байна гэсэн үг.

Эх сурвалж: Finance Online, BI

 


URL:

Сэтгэгдэл бичих