Ц.Элбэгдоржийн найруулгаар тавигдсан “Ноён уулаа аварья” жүжиг амжилттай болсон уу

ebiӨнөөдөр цахим ертөнц манай улсад нилээд хүчтэй байр суурийг эзэлж байгаа. тэгвэл энэхүү цахим ертөнцийг ашиглаж хүмүүсийн тархи угаах үйл ажиллагааг удаа дараа түгээж мэдээлж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй бөөн л улстөржсөн мэдээллүүд. Энэ хэнд хэрэгтэй юм бол хэмээн зарим нэгэн нь гайхаж цөхрөлөө барж байхад харин өөгшүүлэн дэмжиж өөрийн улстөрийн кареараа өсгөх гэсэн нэгний арга хэрэгсэл болсоор байна.

Өнгөрсөн арван хэдэн хоног “Ноён уул”-аа аварна хэмээн өлсгөлөн зарлаж өөрийн эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа иргэдийг өчигдөр шөнө албадан эмчилгээнд хамруулах нэрийдлээр өлсгөлөнг зогсоосон.

Гэтэл өнөөдөр тэрхүү өлсгөлөн зарлаж байсан иргэдийн нэг Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн О.Цэрэннадмидын фэйсбүүк хуудсаараа дамжуулан “МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар энэхүү тэмцлээ эхлүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ “Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье” гэж хэлсний дагуу уг тэмцэл явуулсан” хэмээн жиргэлээ.

Энэ үйл явдлын харж, даган дэмжиж байсан иргэдэд ямар сэтгэгдэл үлдээх бол гэж үнэндээ бодоогүй, зөвхөн улстөрийн зорилгоор өлссөн болж таарч байна. Ард иргэдийн итгэл дээр тоглолт хийх санааг гаргасан эрхэм Ерөнхийлөгч маань өнөө хүртэл ганц үг ган хийгээгүй нь бас хачин. Уг нь бэлэн цэцэн үгээр бусдын анхааралд өртөх гэж нилээдгүй Пи-Арчин Ерөнхийлөгч маань энэ удаад далдаас удирдах ухаанд суралцсанаа гайхуулаад авав уу тэгвэл.

Ер нь тэгээд хоёр нүүртэй эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань өөрийнхөө үнэн төрхөө илчилсэн болж таарлаа. Нэг хэсэгт нь өлсөөд Эх орондоо хайртай нэгэн болж жүжиглэх нөгөө хэсэгт нь төрийн төмөр нүүрийг харуулах үүрэг өгсөн гэхээр Эрхэм Ерхийлөгч Ц.Элбэгдорж маань сайн найруулагч болж байгаа бөгөөд удахгүй кино найруулна гээд давхиж явахыг үгүйсгэхгүй ажээ.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.