Экс Ерөнхий сайдын таван тайлбар

altaaАН-ын даргаар зургаан жил ажиллаж, удирдсан сонгуулиуддаа намаа ялуулж байсан Н.Алтанхуяг… Ерөнхий сайдын ажлаа аваад долоо хоног бүр хэвлэлийнхэнд мэдээлэл хийдэг байсан Н.Алтанхуяг… Засгийн тэргүүний суудлыг, намынхаа тамгатай хамт “тушаачихаад” хэл чимээгүйхэн яваад өгсөн Н.Алтанхуяг…
Сар шинийн өмнөхөн хэвлэлд ярилцлага өгчээ. Ерөнхий сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд хүчний байгууллагуудаар, хэвлэл мэдээллээр “балбуулсан”-тай нь харьцуулахад гоморхож, өсөрхдөггүй хүн гэдэг нь  ярилцлагаас нь харагдах ажээ. Гэхдээ ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тэрээр нам дамжсан бүлэглэлүүдийн тухай, хүчний байгууллагуудын тухай,засаглалын үндсэн зарчим алдагдаад байгаа тухай битүүхэн ч гэсэн хэлчихэж. Эрх мэдэл ганц нэгхэн хүн рүү төвлөрч байгаа тухай яг тэр гээд нэр цохоогүй ч ярилцлагыг бүрэн эхээр нь уншихад хариулт нь бараг тодорхой байх аа. (Экс Ерөнхий сайдтай Э.Энэрэл нийтлэлчийн хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь www.ЬааЬаг.mn -ээс унших боломжтой.) Сайн ажиглавал бүх зүйл тодорхой болно гэж Н.Алтанхуяг сайд хэлсэн байна билээ. Түүний ярилцлагаас таван зүйлийг онцлон хүргэе.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад охин А.Саранзаяаг нь, ахлах зөвлөх А.Гансүхийг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж байлаа. Магадгүй төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ хамаатан садан нь, найз нөхөд нь хуулийн байгууллагуудаар хамгийн их шалгуулсан хүн нь Н.Алтанхуяг сайд байх. Тэрээр “Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг” хэмээн Авлигатай тэмцэх газрын талаар ингэж ярьжээ.
“Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин  эр бяраа үзүүлж биднийг,  бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ…

Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг.”

Засгийн газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Сонгуулийн дүнд     сөргөөр нөлөөлнө гэсэн  шахалт ирсэн учраас  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэнээ ажлаас нь чөлөөллөө гэж тухайн үед хэвлэлүүдээр мэдээлж байлаа. Г.Дэнзэнгийн талаар тэрээрийн өгүүлэв.
“Миний туслахаас зөвлөх хүртэл ажил хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л нэг залуу. Гэтэл манай хэрэг эрхлэхийн дэд дарга болоод хяналт  шалгалтын тал дээр залуу хүүхэд зоригтой ажиллаж олон хүний булхайг илчилж чангатгасан нь золиослогдох нэг шалтгаан нь болсон байх.  Хоёрт хамгийн бодит шалтгаан бол өнөөх л улс төрийн золиос. Өнөөгийн нийгэм, бохир улс төр ингэж л залуу хүний амьдралаар тоглосон. Би  үнэндээ түүний өмнө буруутай мэт санагдаад уулзахаар эвгүй байдаг.”

Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдын ажлаа өгөөд гурван сар болжээ. Экс Еоөнхий сайд өнөөгийн улс төрийн талаар ийн хэлжээ.
“Шоолж шүүмжилж, огцруулж, хамтраад юуг яаж өөрчлөв. Долларын ханш  улам  өсч, халаа сэлгээ, хэрүүл тэмцэл  идэвхжиж, хуулийн шинэчлэл мухардаж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаа барьж хориод, хүүхэд  эхчүүдийн мөнгөө хүртэл хасч таная, албан хаагчдаа цомхотгоё гээд сууж байгаа нь бидний хожил уу. Стратегийн ордууд дахь хувь, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье гэж ярилцах нь бүү хэл бүр эсэргээрээ бүгдийг нь зарж үрвэл эдийн засгаа аварна гээд сууж байгаа нь зөв шийдэл үү. Зарим хүмүүс өөрийн хувийн эрх ашгийн ялалтын төлөө ялж байна гэж итгэсэн байхад цаана нь бүр илүү том эрх ашгийн хожил аваад сууж байгаа талууд ч бий…
Бүх зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартай улс болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.”

Сонгуульд өрсөлдөж, суудал хувааж, сөрөг хүчин, эрх баригч болж харагддаг ч улс төрийн намууд бизнес эрх ашгаараа нэгдсэн хэдхэн хүний “тоглоом” болчихоод байгаа гэдгийг экс Ерөнхий сайд ч ярилцлагадаа дурджээ.
“Үнэндээ бол өмнө сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний л том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна. Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг ингээд ярьчихаж мэдэх хүн учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн.Тэдэнд зөвхөн  бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон”

Сүүлийн арваад жилд Монголын улс төрийн гол сэдвүүдийн нэг нь Оюутолгой төсөл байлаа. МАН олонхи байх үед Оюутолгойн төсөл Н.Алтанхуяг сайдын үед зогсонги байдалд байсан. Хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснийг зөвшөөрөөгүй учир төсөл урагшлаагүй ч бас өмнөхөөсөө дордоогүй гэдгийг тэрээр тайлбарлажээ.
“Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан.  Монгол Улсын Ерөнхий сайд огцроход хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар учиртай вэ гэж. Би Монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюутолгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид
Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан. Анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум гаруй доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшеөрөөгүй”

 

О.АМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: dsn Огноо: 26 February 2015

өө за за

Сэтгэгдэл бичих