“Mercedes” “Mille Miglia” цувралаа танилцууллаа

11005969_10152977929792034_558915930_nМерседес бенз компани Италийн бартаат замын уралдаан тавигдаж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд уг үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлж, мөн домогт СЛ роудстер цувралынхаа шинэ хувилбарыг танилцуулахаар болсон байна.

Милле Миглиа гэж нэрлэгдэж байгаа уг автомашин Итали улсад зохион байгуулагддаг бартаат замын уралдаанд жил бүр амжилттай оролцож 1597 км газар нутгийг саадгүй давсаар төмөр хүлгийг түүхэн дэх домог гэгдэх болсон билээ. Тэгвэл анх 1950 оноос эхлэн цуврал байдлаар гарч эхлэсэн сонгодог загварын автомашины 2015 оны шинэ хувилбар дэлгэгдэх мөч ойртож байна.

Шинэ загварын Mercedes-Benz SL Mille Miglia 417 загвар нь үйлдвэрээсээ ердөө 50 ширхэг худалдаанд гарахаар төлөвлөсөн бөгөөд 1955 оны загвараас сэдэвлэсэн байх гэнэ.

Учир нь 1955 оны милле миглиа 1597 км газар нутгийг ердөө 11 цаг 29 минут 21 секундын дотор туулж түүхийн эзэн болсон байдаг байна. компани одоогоор шинэ загварынхаа видео дүрсийг олонд дэлгээгүй боловч үзүүлэлт болоод гадна загварыг ил болгоод байгаа юм.

Mercedes-Benz SL Mille Miglia 417 ердөө л хар өнгөний сонголтоор гарна. Үзүүлэлтийн хувьд 328 мориний хүчтэй 3литрийн ви6 хөдөлгүүр эсвэл 449 мориний хүч бүхий 4,6 литрийн ви 8 хөдөлгүүр гэсэн сонголттойгоор гарах юм байна.

Ирэх долоо хоногт Италийн нийслэл Ром хотноо тусгай үдэшлэгийн үеэр олонд дэлгэгдэх Милле Миглиа женевийн мотор шоуны үеэр буюу ирэх сарын 5ны өдөр дэлхийн нээлтээ товлосон бол 4 дүгээр сарын 17-ноос эхлэн захиалганл орох юм байна.

Э.Сондор

medeelne.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих