Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх боломжийг “Монголбанк” хангаад байна уу

bankСаяхан манай томоохон дэлгүүр болох “Номин” худалдааны төвөөс худалдан авалт хийгээд хариултанд нь ирсэн хорин төгрөг нь цайвар цаастай, чингисийн хөрөг нь товгоргүй, ялтас утасгүй байгаа тухай нэгэн хэрэглэгч сошиал ертөнцөд анхааруулга болгон нийтэлсэн.

Ийнхүү сэжгийг төрүүлээд байгаа асуудлаар Монгол банкинд хандаж тодруулахад Монгол төгрөг олон нууцлалтай байдаг. Манайх Герман улсад мөнгөн тэмдэгт хэвлүүлдэг. Мөнгөн тэмдэгт хэвлэдэг байгууллагаас танай мөнгөн тэмдэгт олон нууцлалтай байна. Зарим нэг нууцлалыг нь хасч мөнгөний өртөгийг багасгаж болох уу гэсэн хүсэлт ирсэн. Мөн мөнгөн тэмдэгтийг олон нууцлалтай хийхэд цаг их ордог, өртөг нь ч өндөр байдаг тиймээс 1, 5, 10, 20-тийн дэвсгэрүүдэд 3 нууцлалыг нь орхигдуулан хэвлэсэн байгаа хэлбэр дүрс хэмжээ нь хуучинтайгаа адилхан. Харин 50–20 000 төгрөгний дэвсгэрүүд хуучин хэлбэрээр хэвлэгдэж байгаа гэсэн ажээ.

Ер нь Монгол банк бага мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх өртгийг нь багасгах гэж байж хуурамч мөнгөн тэмдэгүүдийг монголд оруулах үндсийг нь тавьж байгаа нь аюул дагуулж байна. Монголд гаднаас хуурамч мөнгөн дэвсгэрт орж ирэхэд гайхах явдалгүй болж байна.

Ингэхээр манай улс эдийн засгийн хямралаасаа гарахдаа мөнгөн тэвсгэртийнхээ бүсийг чангалж байгаа юм уу даа. Уг нь улс орнуудын мөнгөн тэмдэгт аль их нууцлалтай чанарын өндөр төвшинд хийгдсэнээрээ эдийн засаг болоод гадаад валюттай харьцах харьцаа нь дээшилдэг хэмээн гадны эдийн засагчид ярьдаг. Гэтэл манайхан болохоор эдийн засаг хямарсан нэрийдлээр хуурамч мөнгө үйлдвэрлэхэд улам дөхөм болгож нууцлалыг нь бууруулаад өөрийн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг унагаагаад байж болох уу.

Магадгүй том мөнгөн дэвсгэрт ч хуурамчаар үйлдвэрлэгдэх магадлал тун удахгүй хаяанд ирээд ирчихсэн гэдгийг өнгөрсөн жилүүдэд мэр сэрхэн дуулдсан хуурамч мөнгөн тэмдэгтйин гүйлгээ харуулаад байхад нууцлалаа бууруулаад байх нь хэр зохистой арга хэмжээ юм бол.

 

 

 

Эх сурвалж www.Bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: өндөр болгох нууц Огноо: 26 February 2015

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.