Монголын эрдэс баялгаар олон улсын хөрөнгийн биржид 31 компани ашиг олж байна

Монголын баялгаар босгосон мөнгө гадаадынхны халаасанд биш Монголын Засгийн газар, Монголын ард түмэн, Монголын компаниудын мэдэлд ирэх, цаашид стратегийн бусад ордуудаа энэ жишгээр ашиглах боломжийг УИХ-ын 39 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.

Гэтэл улстөрчдөд “эдийн засгийн хувьсгал”-ын эхлэлийг тавьсан гэж болох энэ түүхэн тогтоолыг шударгаар хэрэгжүүлэх хүсэл сонирхол огт алга.
Өнөөдрийн байдлаар Монголын эрдэс баялгаар олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган арилжаалж буй 31 компани байдаг аж. Монгол Улсад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хувьцааны ханшийг харуулдаг “Silk road Mongolia” индексийн сагсад багтдаг дээрх компанийн 22 нь Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг болон Австралид хувьцаагаа арилжаалдаг байна. Харамсалтай нь монголчууд баялгаасаа нэгээхэн хувь ч хүртдэггүй. Өнөөдрийг хүртэл Монголын баялаг дээр гадаадынхан мөнгө босгодог жишиг хэвээр. Ашиглагдаагүй нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн ордын хувьцааг арилжаалах, сайн менежмент хийж чадвал ихээхэн хэмжээний хөрөнгө босгох боломжийг УИХ олгож, зөвшөөрсөн. Гэвч хэсэгхэн улстөрчийн ашиг сонирхлоос болж хугацаа алдаж буй нь харамсалтай.
Д.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих