Баян-Өлгий аймгийн залуучууд “Мөнгөн өвөл” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

0c6c4c4a027d9b929d88fdef689570e8

Баян-Өлгий Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан Аймгийн эрүүл мэндийн газар, Аймгийн биеийн тамир спортын газартай хамтран нийт албан байгууллага, ард иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын төрлүүдээр хичээллэх сонирхол төрүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Уг спорт өдөрлөгт оролцсон тамирчид нь  тэшүүр, хоккей, мөсний сумо, загас агнуур, мөсний шагай, олс таталт гэсэн төрлүүдээр  хурд  хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодруулсан байна. Мөн өдөрлөгт оролцсон байгууллагуудаас шилдгүүдээ тодруулж Баян-Өлгий аймаг дахь НИК ХХК “Спортлог хамт олон”-оор шалгарчээ.

Ийнхүү “Мөнгөн өвөл” спорт өдөрлөгт аймгийн удирдлагууд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хүүхэд залуучууд олноор ирж мөсөн дээр явагдсан төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож нэг өдрийг цэвэр агаарт үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна.

69c974194bc371a5db2c0a21ce30e15f 82c35a9356de8e3a10ed9bde33db1cc8 084ab5df40aa5a2e5e4df31bf533e7c3


URL:

Сэтгэгдэл бичих