Гар утаснаасаа холдож сур…

Гар утас хүн төрөлхтний өдөр тутмын байнгын хэрэгцээ яалт ч үгүй мөн. Түүнчлэн хүний бүхий л хэрэгцээг алгын чинээ зүйлд багтааж ухаалаг утас гэж нэрлэдэг болсон. Найман настай балчраас наян настай настан хүртэл “Цахим ертөнц”-өөс хамаг мэдээ мэдээлэл хүссэн зүйлээ авахад мөн л нөгөө Ухаалаг гэгч гар утас л хамгийн ойр дөхөм болгож буй зүйл л дээ. Гэхдээ зогсоо зайгүй хэрэглэх нь яг зөв үү? Ямар ч сайхан, муухай зүйл ямагт хоёр талтай байдаг. Сайныг танд өгөхдөө саарыг мөн л дагуулж байдаг гэсэн үг юм.

images

Тэр тусмаа гар утас үнэтэй болох тусмаа хор нөлөө нь ихсэдэг гэнэ. Учир нь хүчин чадал өндөр байх тусам түүний ялгаруулах цахилгаан соронзон долгион ихэснэ гэсэн үг. Статистик тооцоогоор өдөрт 10-60 минутын хугацаатай утсаар ярилаа гэж үзэхэд эргээд бие организмыг нөхөн сэргээж, хэвийн байдалд оруулахад 8-14 цаг шаардагддаг.

Гэтэл бид гap утсыг тархинаасаа 1-3 см-ийн зайтай л байлгадаг шүү дээ. Гэтэл өдөр шөнөгүй компьютер дээр тоглож, утсаар ярьж, мессеж бичдэг хүүхдүүдийн бие организмд ямар их хор нөлөө учирч байгаа нь ойлгомжтой. Ялангуяа бага насны хүүхдүүд тэрнээсээ болоод нүдний хараа муудах, уураг тархи өөрчлөгдөх, цусны өвчтэй болох, арьс өвчилж харшилтай болох зэрэг шинж тэмдгүүд их байдаг.

indexХүн тайван бус, үргэлжийн сэтгэлийн хямралд байсан тохиолдолд хавдар үүсэх магадлалтай байдаг бөгөөд ураг хэвлийдээ хэвийн бойжиж чадаагүй тохиолдолд эрүүл мэндийн хувьд эрүүл хүүхэд төрөхгүй нь ойлгомжтой. Гар утасны бас нэг муу тал нь хэт богино долгионы нөлөө бөгөөд хүн байнга цахилгаанжиж байгаагаас тархины системийн үйл ажиллагаа доголдож мартамхай болох, зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдаж цусны эргэлт удааширдаг гэдгийг одооноос ухаалаг утасны хэрэглэгч та харгалзан үзэж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Fact.mn

Э.Намуунзаяа

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.