Хог хаяж “Хийморь”-оо сэргээсээр байх уу

243d58f7-1254-4284-84d2-b11857700f1fӨнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид “Хийморийн овоо”-ны ойр орчмын хогийг цэвэрлэх гэнэ.

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараар “Хийморийн овоо”-г зорьсон зон олон байгаль орчныг хадаг, шил, лаазаар бохирдуулаад хаяж.

Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахаар болжээ.

Тэр хог нь шатвал тэдний ажил хүндрэх учир ч бас бий. Цагаан сараас өмнө байгаль дэлхийгээ бохирдуулахгүй баярлая хэмээн хэвлэлүүд олон дахин мэдээлсэн.

Мөн одоогийн бидний хэрэглэж буй хадаг нь хэдэн зуун жил байгальд шингэдэггүй нефтийн шаараар хийдэг, ургаа модыг үхүүлдэг эд гэдгийг ч тайлбарлаж байсан. Гэтэл ахиад л бөөн хадаг яндар хаа сайгүй байна. Хог хаяж хийморио сэргээсээр байх уу.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.