МАН-ын шахааны банкир

Наадмын дараахь дуулиант нөхөд эхнээсээ тодорч эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Дондогоор улбаалсан АТГ-ынхны дайралт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нараар түүчээлж, цаашид УИХ-ын хоёр гурван гишүүн нэмэгдэж шалгагдах сураг чих дэлсэв. Наадмын сонин хачин дээр хачир болон яригдах болсон эрхмүүдээс Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж олон хүний со нирхлыг татаж байх шиг. Олон хүнийг ийн шалгах болсон хэрэг Хөшөөтийн уурхайгаас эхтэй гэх бөгөөд Ховдынхныг намнах гэсэн хар төлөвлөгөөнд Л.Пүрэвдорж яагаад өртөх болов гэдэг нь ийн хар хор хөдөлгөөд байгаа юм. Хөшөөтийн уурхай, Ховдын фракцид тэр ямар хамаатай юм бол. Юутай ч эрх мэдлээ хэтрүүлсэн, мөнгө завшсан гэх тогтмолхэллэг, шалгуулагчдын товч тодорхойлолтод хамрагдчихаад байгаа Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгагчийн талаар товч дурьдсу.
Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэлд тэрбээр холбогдчихоод байгаа бололтой. АТГ-ынхан ч мөрдөн байцаалтаахэдийнээхэлчихсэн, хэрэгт хяналт тавьж байгаа прокуророос зөвшөөрөгдсөн хэмжээнд хэргииг ил болгох мэдээлэл авч гэдгээ мэдэгдээд буй. Л.Пүрэвдорж нэг хэсэг 20 мянгатын шинэ дэвсгэртүүд хэвлүүлсэн хэмээн хардагдаж байсан.
Шинэ дэвсгэрт хэвлүүлсний төлөө цаад гэрээт байгууллагаас чамлахаагүй их хэмжээний урамшуулал өгдөг хэмээн хардсан юм билээ. Тухайн үед Монголбанк шинэ 20 мянгатын дэвсгэрт шинээр хэвлүүлэх зайлшгүй шаардлага байсан эсэхийг АТГ-ынхан мэдээж шалгаж л таарна. Л.Пүрэвдоржийг ажлаа муу хийж байгаа, огцруулъя гэсэн санал бодолтой хүн засгийн эрх барьж байгаа хоёр намын аль алинд нь бий. Тэр мөнгөний бодлогын хүүг бууруулж шоудсанаас болж инфляцийн дарамт нүүрлэсэн гэдгийг эдийн засагчид хэлдэг. Харин жирийн иргэд түүнийг анх Монголбанкны ерөнхийлөгч болсон цагаасаа л нэр хүнд олохыг хичээснээс бус цоо шинэ ажил хийж, эдийн засагт шинэчлэл хийх зоригтой алхам хийгээгүй хэмээн муучилж байна. Үүнийг нь мөнгөн дэвсгэртэд мутраа үлдээдэг үе үеийн Монголбанкны ерөнхийлөгч нарын үйлдлийг алгасахгүйг хичээснээр нь тайлбарлаж болох юм. УИХ-ын сонгуулийн мөчлөгтэй зөрүүлж зургаан жил хаших ёстой энэ албанд бүрэн эрхийн хугацаагаа эдэлсэн нь бараг үгүй.
Тэгэхээр АТГ-т “асуугдаж” байгаа Л.Пүрэвдорж хувь хүнийхээ хувьд намтар түүхэндээ бичих албан тушаалтай, мөнгөн дэвсгэрт дээр зурсан гарьш үсэг хоёртойгоо л үлдэх бололтой. Банкинд мөнгө олддог нэр хүнд олддоггүй гэдэг үг бий. Өмнө нь Монголбанкны ажилтнууд авлигын хэрэгт холбогдож байсан бол өнөөдөр ерөнхийлөгч нь. Ингээд бодохоор энэ айлын ажил урагшлах биш ухарч байгаа биз.
АТГ-ынхан даргагүй ч гэсэн амьд гэдгээ мэдрүүлэхийн тулд нэр нөлөө бүхий хүмүүсийг ийнхүү шалгаж эхэллээ. МАН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрт арваад хүнээ шахаж, бас олон шахааны компани “Эрдэнэт”-ийг холгодог гэх. Энэ бүх булхай луйврын хэрэгт УИХ-ын гишүүн X.Наранхүүг буруутгаж, Монголбанкны Л.Пүрэвдоржийг үүнд холбогдуулан шалгаж эхэллээ. Албан бус мэдээгээр арваад тэрбум төгрөгийн асуудал байгаа бололтой юм билээ.
“Анод” банкны хуучин удирдлагууд Л.Пүрэвдоржийн талаар “Ер нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ихээхэн дампуу юм хийгээд байна. Энэ нөхөр авлигаас өөрийг мэддэггүй бололтой. Түуний талаар ноцтой зүйлүүд их бий. Тэр МАН-ын гишүүн МАН-аас УИХ-д сууж байсан. Түүнийг нам нь Монголбанкны ерөнхийлөгчийн албанд хүчээр тавьсан. Өөрөө энэ албыг хашиж чадахгүй гэдгээ мэдэж бай сан ч намд нь дуулгавартай зарц хэрэгтэй байсан учраас яаж ч чадаагүй болов уу. “Анод”, “Кредит”, ‘Транс” банкуудын хуйвалдаанд Монголбанк оролцож байсан, МАН-ыг санхүүжүүлж байсан. Энэ бүхнээс улбаатай дөрвөн тэрбум төгрөгийн авлигын хэрэгт Л.Пүрэвдорж шалгагдах нь тодорхой болж байна” гэхчлэн мэдээлж байсан. Энэ үнэний ортой бол түүнд шүүхийн танхим ойрхон л байгаа юм байна. Мэдэхгүй хэрнээ мөнгөний боддогын талаар шал мангар юм ярьдаг гэгддэг энэ нөхөр одоо яана аа.
-Наадмын сонин хачин дээр хачир болон яригдах болсон эрхмүүдээс Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж олон хүний сонирхлыг татаж байх шиг-
Б.ОЮУ
Эх сурвалж: “Монгол мэдээ”

URL:

Сэтгэгдэл бичих