Төгс секс хэдэн минут үргэлжлэх ёстойг мэдэх үү

780_9789

Эрдэмтэд жинхэнэ дур хүсэл хангасан төгс төгөлдөр секс хэдэн минут үргэлжлэх ёстойг тооцоолохоор шийдсэн байна. Америк шинжээчдийн судалгаагаар жинхэнэ дур хүсэл хангасан төгс төгөлдөр секс 7-13 минут үргэлжлэх ёстой гэдгийг тогтоожээ. Мөн түүнээс гадна гурван минутын сексийг ч хэвийн гэж тооцжээ. Энэ судалгаа нь сексийн үргэлжлэх хугацааг хэмжсэн хамгийн анхны судлагаа гэнэ.

Австралийн сексологчид гарсан үр дүнгээс ургуулан, “Ихэнх эрчүүд сексийг удаан үргэлжлүүлэхийг хүсдэг бол эмэгтэйчүүд эсрэгээрээ бэлгийн ажлыг хурдан дуусгахыг хүсдэг” хэмээн тайлбарласан байна. Судалгаанд АНУ болон Канадын оршин суугчид хамрагдсан байна. Санал асуулгад оролцогчид 3-7 мин үргэлжилдэг сексийг “хэвийн”, үүнээс бага хугацаанд үргэлжилдэг сексийг “дэндүү хурдан”, харин 13 минутаас удаан үргэлжилдэг сексийг “дэндүү удаан” гэж нэрлэсэн байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих