Өглөөний цайндаа юу уух вэ

Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно.

-25122014-1419498022-927457432

·         Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжтой. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай.

 

·         Өглөөдөө хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс сонговол дээр үү? мэдээж шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй.

 

·         Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Будааны зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно. Сүүтэй овсянк, хүүхдийн будаа бүхий каша нь зүрхний өвчин, чихрийн шижин туслах магадлалыг эрс бууруулдаг.

 

·         Талх бидний хоол хүнсэнд онцгой байрыг эзэлдэг. Ялангуяа өглөөний унданд. Эрүүл хүний хувьд өдөр тутмын хооллолтыг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн онцгой штнж чанарыг талх л агуулдаг. Энэ юу гэвэл өдөр тутам идсэн ч талхнаас бид хэзээ ч уйдаж залхдаггүй. Талх нь ургамлын гаралтай уургийг агуулснаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог. Уургаас гадна метионин, лизин гэсэн аминхүчлүүдийг агуулна. Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй. Улаан буудайн талханд хөх тариагаар хийсэн талхыг бодвол уураг илүү их хэмжээгээр агуулагддаг. Талханд нүүрс 40-50 хувьтай байдаг төдийгүй В-гийн төрлийн аминдэмийн эх ундарга болж, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг. талх бол маш өндөр калори бүхий хүнс. Дээд гурилаар хийсэн зуун грамм талх 233 ккал байдаг бол хөх тарианых 190 ккал байх жишээтэй. Бага калори бүхий хөх тарианы талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний өвслөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой. Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг. Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг. Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний үед хэрэглэхэд тустай. Ханасан тос агуулсан хоол, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн. Хэрв та өглөөгүүр тах идэх дуртай бол өөхгүй махыг л сонгоорой. Тахиа, загасны мах бол бүр сайн. Тунц загастай, нимгэн майонез түрхсэн бутерброд нь тосны хүчил омега-3-ийн хамгийн сайн эх үүсвэр болдог юм.Өглөөд хаан шиг зоог барьж, өдөрт хаан шиг хооллож, оройд гуйлгачин мэт идэж байгтун.

 


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих