Майкл Жордан тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ

 

Бүх цаг үеийн шилдэг тамирчин, сагсан бөмбөгийн од Майкл Жордан тэрбумтнуудын клубт нэгдсэн байна.

michael_jordan_index_290x310

Форбес сэтгүүлээс эрхлэн гаргасан энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтад 290 шинэ хүн нэмэгдсэний нэг нь Майкл Жордан юм. Энэ жил 52 настай тамирчин маань Nike, Jordan брэндээсээ 2,25 тэрбум ам доллар тамирчныхаа карьерээр 90 сая ам доллар олсон байна. Түүнийг тэрбумтнуудын эгнээнд ороход нөлөөлсөн санхүүгийн гол эх үүсвэр нь Шарлотт Хорнетс сагсан бөмбөгийн баг юм. Тэрээр энэ багийн эзэмшигч бөгөөд түүнд маш их орлого оруулсан юм. Дэлхий дээр нийт 1826 тэрбумтан байдаг ба тэдний нийт хөрөнгө нь 7,05 их наяд доллар бөгөөд 2015 онд энэ мөнгө нь 6,4 их наядаар нэмэгдсэн байна. Мөн энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтыг Билл Гэйтс дахин тэргүүллээ.

Топ 10 тэрбумтны жагсаалт

1 Билл Гейтс 79.2- АНУ -Microsoft

2 Карлос Слим Хелу- 77.1 -Мексик Telmex, América Móvil, Grupo Carso

3 Уоррен Баффет -72.7- АНУ Олон улсын хөрөнгө оруулагч

4 Амансио Ортега- 64.5- Испани “Zara” болон бусад загварын сүлжээ

5 Ларри Эллисон -54.3 -АНУ “Oracle” корпораци

6 Чарльз Кох -42.9 -АНУ “Koch” Industries

7 Дэвид Кох -42.9 -АНУ “Koch” Industries

8 Кристи Уолтон -41.7 -АНУ “Walmart” сүлжээ дэлгүүр

9 Жим Уолтон -40.6 АНУ- “Walmart” сүлжээ дэлгүүр

10 Лилиан Беттанкур- 40.1 -Франц “L’Oreal” гоо сайхны компани

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих