Энэ сард дулаарна

3-4-6_700x700

Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цас орсон. Мөн энэ сард ч гэсэн өмнөх сарынхыг бодвол хүйтний эрч эрс чангарсан. Тэгвэл сарын сүүлчээр дулаарч, нэмэх хэм рүү шилжинэ гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.Ингэхдээ баруун зүгийн нутгаар агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу бүх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, зөвхөн Увс, Завханы хойд хэсгээр дунджийн орчим байх юм байна. Харин энэ сард нь Баян-Өлгийн хойд, Увсын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховд, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын зүүн өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага цас орох бөгөөд  бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Төвийн нутгаар энэ сарын агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх ба Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв, Булганы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Хөвсгөлийн баруун хойд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Зүүн зүгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилйин дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.Говийн нутгаар энэ сард агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.