Сугарч үлддэг Д.Сугарын хэрэг яагаад нам жим болов?

№049c65ed760d2545bigЦэцийн гишүүний бүрэн эрхийн нуувчинд бүгсэн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугартай холбогдсон авлига, албан тушаалын хэргүүд шил шилээ даран хөвөрсөөр байдаг. Гэвч тэрбээр хэргээс сугарч үлддэгээрээ “алдартай”.   Д.Сугар ийм, тийм хэрэгт холбогдлоо гэж сонсогдох ч түүнийг баривчилж, саатуулсан тухай дуулдах нь ховор.

Тэгвэл Д.Сугарыг одоо л төрхөмд нь оруулах шинжтэй. Учир нь, Эрүүгийн цагдаагийн газрынхан Д.Сугартай холбоотой бүх хэргийг сэргээн шалгахаар болсон гэдгээ олон нийтэд нэгэнтээ  мэдэгдсэн билээ.

Тухайлбал, 1. Өнгөрсөн жилийн хавар “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалтай ажиллахад нөлөөлсөн хэмээн үзэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Энэбиш, Д.Сугар нарыг холбогдуулан шалгасан. Гэвч төд удалгүй түүнд холбогдуулсан хэргийг түдгэлзүүлсэн. Энэ бас л түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн хамгаалалттай холбоотойг тухайн үед хууль хяналтынхан ч хэлж байсан юм.

2. Ингээд удсан ч үгүй “МИАТ”-ийн экс дарга нарыг шалгах үеэр Д.Сугарыг холбоотой хэмээн үзсэн.  Учир нь, тэр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа “МИАТ”-ийн гэх хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг хууль бусаар томилсон байдаг.  Улмаар Дайны эрсдлийн даатгалын гэрээ нэрээр МИАТ-ийг сонгон үйлчлүүлж буй иргэн бүрийн халааснаас таван ам.доллар авч байсан нь илэрсэн юм.   “МИАТ” компанийн удирдлагуудыг шүүх хуралдааны үеэр Хонконгийн “НSBS” банкнаас О.Тамир гэгч нь түүний хувийн данс руу 199.941,  116.956 ам.доллар дээрх мөнгөнөөс шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон гэдэг. Гэвч тэрбээр дахиад л хэргээс мултарч үлдсэн.

3. Тэгвэл эдгээрээс ч өмнө  2008 онд “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг өөрийн найз Ч.Хоролсүрэнгийн компанид хувьчилсан баримт хууль хяналтынхны гарт бий.

4. Улмаар Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 2009 онд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан их хэмжээний ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүү зээлсэн тухай мэдээлэл дэгдэж эхэлсэн. Энэ хэргийн гол тоглогч нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болох нь олон баримтаас харагдаж байна.  Гэхдээ л  Д.Сугар уснаас хуурай гарах гэж хэрэндээ хичээсэн. Ингэсний үр дүнд  “Жаст” группын захирал Ш.Батхүү мань эрийг  улаан цээжээрээ хамгаалсан мэдэгдлүүдээ гаргасан. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банкнаас “Жаст” группын захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109 сая ам.долларыг 2009 онд зээлэхдээ Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг огт ашиглаагүй ээ, би өөрөө л хуурамчаар үйлдсэн юм гээд мэлзэж эхэлсэн явдал.

Энэ мэтээр ямар ч нүсэр хэргээс сугарч үлддэг Д.Сугар энэ удаад хэрхэх бол? АТГ болон бусад мөрдөх албаныхан түүний үйлдсэн, үргэлжилсэн хэргийг нэгтэж байгаад шалгахаар болсон нь юуг дуулгах бол? Юутай ч  “Сугарч чаддаг” гэх Д.Сугарын хэргүүдийг сэргээн шалгаж байгаа нь иргэд, олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.

Дашрамд, энэ асуудал сая л гэнэт сөхөгдсөн асуудал биш. Аль олон жилийн өмнөөс л МАН засаг, төр жолоодож байхад Д.Сугартай холбоотой асуудлууд хууль хяналтынхны анхаарлыг татсан байдаг. Гэтэл Д.Сугарыг МАН дандаа шалгаж болдоггүй “сэтэртэй” албан тушаалд томилдог. МАН одоо ч Д.Сугарыгаа өмөөрсөөр байх уу?

24tsag.mn

URL:

Нэр: Зочин Огноо: 4 March 2015

Энэ хүний тус бүр нь 300сая воннын өртөгтэй хоёр байр Чэжү аралд байдаг юм байна лээ. Тэнд очсон Монголчууд,
-Бурхан багш одоо болно оо гээд язайтал татуулаад байхад болоогүй ээ гээд Үндсэн хуулийн цэцэд ороод хорогдчихдог Сугар гэдэг хүний байр энд байна гээд далайн эрэгт буй хорооллын зүг хөтөч нар заан хөхрөлдөж явах юм. Залуучууд элдэв шог зохиогоод тэнд байх хугацаандаа доог тохуу болгох ажээ. Монгол орны нэр хүнд ёс жудгийг уландаа гишгэсэн энэ хүнийг МАН л өнөө хэр хаацайлсаар…Энэ хүн насаараа Цэцэд сууна гэж зүүдэлдэг бололтой.Цэц нь ч хаацайлдаг бололтой. Аргагүй МАНАН дунд юуг ч хийж амжуулдаг бололтой. МАНАН нэг өдөр арилж, тэнгэр цэлмэх вий дээ.

Сэтгэгдэл бичих