М.Уранцэцэг шилдгээр шалгарчээ

урнаа1

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдогийн спорт сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга явуулсан. Энэхүү санал асуулгад Монгол Улсын тамирчдаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар болон дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэй шигшээ багийн тамирчид санал асуулгад өрсөлдсөн. Тэд нэлээн дээгүүр жагсаж байсан билээ.

б

Фэйсбүүк хуудсаар явуулсан санал асуулгад дэлхийн өнцөг булан бүрээс 519.000 жүдо бөх сонирхогч хандаж, нийт таван ангиллаар шилдгүүдийг шалгаруулсан байна. Шалгарсан тамирчдад Олон улсын жүдо бөхийн холбооноос тусгай гэрчилгээ, шагнал олгохоор болжээ.

б

Онлайн санал асуулгын шилдгүүдийг танилцуулж байна.

ө

2014 оны шилдэг эмэгтэй жүдоч

ө

Ярден Жерби /Израйль/

Мөнхбат Уранцэцэг /Монгол/

Майлинда Келменди /Косово/

а

 

2014 оны шилдэг эрэгтэй жүдоч

Варлам Липартелиани /Гүрж/

Тедди Ринер /Франц/

Кристьян Тот /Унгар/

ө

2014 оны шилдэг баг

Гүржийн эрэгтэй баг

Францын эмэгтэй баг

Монголын эмэгтэй баг

а

Ирээдүйн шилдэг жүдоч

Амандине Бучард /Франц/

Кристиан Тот /Унгар/

Ами Кондо /Япон/

ө

ө

2014 оны хамгийн шилдэг тэмцээн:

-Парисын Их дуулга

-Челябинскийн дэлхийн аварга

-Токиогийн Их дуулга тэмцээн тус тус олны саналыг авч шалгарсан байна.

эх сурвалж:Шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих