Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоол, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 53 дугаар тогтоолыг тус тус баталсан.

3746

 

Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500,0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,0 төгрөгөөр тус тус тогтоож, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

 

Эдгээр арга хэмжээний хүрээнд 320,5 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 17,0 орчим мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсч 283,8 мянган төгрөг болж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 мянган төгрөгт тус тус хүрч байна.

 

Харин Нийгмийн халамжийн 75,0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 11,5 мянган төгрөгөөр, Нийгмийн халамжийн асаргааны 42,2 мянган тэтгэмж авагчдын тэтгэмжийн хэмжээг 5,2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,0 мянган төгрөг болжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.