Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

11042058_1087639664596473_466629350_n

Зүүн аймгууд  дахь шүүхүүдэд ажиллаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дорнод аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаа, шүүгч ажилтны ажиллах нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал хүсэлтийг нь сонссоны дараа иргэдтэй уулзалт хийжээ. Тэрбээр шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаа, түүнийг зайлшгүй эхлүүлэх болсон нөхцөл шалтгаан, шинэтгэлийн явц, үр дүн, ахиц ололт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудаа тайлагнаж, шүүхийн үйлчилгээний талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонссон байна.

 

Уулзалтад оролцогчид шүүхийн үйлчилгээний талаарх санал хүсэлтээ илэн далангүй илэрхийлэн, шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээний ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал нь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, шүүгч, ажилтны ёс зүй, хариуцлага, харилцаа хандлагад нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг онцолжээ.

 

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Дэнсмаа, “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдсан Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч З.Энхцэцэг, Төрийн албаны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нарт шагнал гардуулжээ.

Шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.