Ц.Элбэгдорж улсынхаа аюулгүй байдалд маш халтай зүйл хийлээ гэж шилдэг сэтгүүлч мэдээлэв /бичлэг/

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Германд албан ёсны айлчлал хийх үеэрээ Оросоор дамжуулалгүйгээр Европтой холбогдох төмөр зам тавих боломж бий гэж хэлсэн байх юм. Тэрбээр Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа энэ талаар мэдэгдсэн аж. Гэвч Ерөнхийлөгчийн энэ үгийг Ангела Меркель сонсоод Монгол бол Орос, Монгол хэмээх хоёр том хөрштэй гэдгийг хариу сануулан хэлсэн байна.

elbegee

Германы канцлер Ангела Меркель болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах хугацаагаа сунгаж буй энэ үед хойд хөршийнхөө олон жилийн анд нөхөр явж ирсэн Монгол улс ийнхүү төмөр замаа түүгээр дайруулахгүй гэх мэт үг ярьж яваа нь хэн хүнд тийм таатай санагдаагүй нь лавтай. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Оросын тал эдийн засгийн хүнд байдалд орчихоод байхад Монгол Улсын Ерөнхийлөгч ийнхүү тэдний эсрэг чиглэсэн гэмээр асуудлыг Германы канцлерт хэлж явжээ. Энэ талаар TV9 телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга хэрхэн тайлбарлан мэдээлсэнийг хүргэж байна. Дашрамд дурьдахад, Ш.Гантулга нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Оны шилдэг сэтгүүлчээр нэрлэгдэж байсан билээ. Бичлэгийг үзнэ үү.

хором.мн


URL:

Нэр: Irgen Огноо: 6 March 2015

Mongol ulsiin har hairtsagnii bodlogo, yah ni be gej sonjson asuudal baij bolno

Нэр: Anonymous Огноо: 6 March 2015

Энэ тэнэг гүтгэлэг бна. Эрүүл ухаантай хүн ийм зүйлд итгэхгүй шд. Өөрөө ч няцаалт өгсөн бхад. Оросоор дайрахгүй герман орох төмөр зам гэж юу бх вэ дээ

Нэр: Anonymous Огноо: 6 March 2015

ene nuhur tegj tsuursan baihaa. ene zurgiig ni ee. angiin bagshdaa zagnuulj baigaa huuhed bish dee. bas amerik baruuniig duuriaj orosiin esreg horigt negdee gej balairah vii dee.

Нэр: Лаки лучиано Огноо: 7 March 2015

Оросуудаас ч юмуу Америкуудаас айгаад зүйл байхгүй зүгээр л бизнесээ хийцгээгээд эдийн засагаа хөгжүүлээд түүнээ дагаад батлан хамгаалах салбараа бага багаар сайжруулаад уранаа олборлоод хэдэн пуужинтай болохоо бодоцгоо…Өнөө маргаашдаа дайн дажин болохгүй бүү санаа зовцгоо…Улс төрчид хээл хахуулиасаа татгалзаад энэ улс орноо өөд нь татах хэрэгтэй байна.Чадахгүй бол төрийн эргэлт гарах байх шүү.Эргэлтээр гарсан шинэ улс төрийн хүчин шударга ёсийг жинхэнэ утгаар нь тогтоох болно…

Нэр: ooooo Огноо: 11 March 2015

hend n itgeh yum bee toriin terguunee hetruulhee bolitsgoo..yag tegeed heljihsen barimt n haa bna aa

Нэр: Зочин Огноо: 14 March 2015

чи монголоор бичихдээ зүгээр л кириллэр бичээч, ийм урт юмыг уншихад төвөгтэй учраас наадахыг чинь хэн ч уншихгүй.

Сэтгэгдэл бичих