А.Мөрөн Монголын түүхэнд анх удаа …

10985816_932610376760295_1040281603929431491_n

Манай улсын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гуравдугаар сарын 6-нд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ.

Ингэснээр А.Мөрөн Монголын түүхэнд анх удаа Европын мэргэжлийн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн багт тоглох тамирчин болсон юм.

Тэрбээр гэрээ хийснийхээ дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Гэрээнд гарын үсэг зурсан. Баярлалаа бурхан минь. Гэр бүл, ах дүү, найз нөхөд, хайрт болон дэмжиж урам өгсөн хүн бүхэндээ баярлалаа” хэмээн бичжээ.

Гэрээ байгуулахаасаа өмнө хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн гурван багтай хамтарсан бэлтгэлд орсон бөгөөд тэдний хоёр баг нь түүнтэй гэрээ байгуулах хүсэлтэй байжээ.

ФК Мачва багийн хувьд 1919 онд байгуулагдсан хөлбөмбөгийн ууган багуудын нэг бөгөөд энэ багт тоглож байсан олон тоглогч Европын хүчирхэг багуудад хүчин зүтгэж байсан түүхтэй.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.