Гэнэтийн бэлгээр дүүрэн “Хурд”-ын тоглолт

434

Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн залуус ховор.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан олон сайхан тоглолтууд болдог. Тэр дундаа “Хурд” хамтлаг жил болгоны энэ өдөр эхчүүд эмэгтэйчүүд фенүүддээ бэлэг болгон ая дуугаа өргөн барьдаг билээ.

Тэгвэл энэ жилийн тоглолтоо “Хурд”-чууд олон хүнийг баярлуулахын тулд “Улаанбаатар палас”-т “Инээмсэглэ бүсгүйчүүд” нэртэйгээр хийсэн нь хүний хөлд дарагдсан нижгэр тоглолт болж өнгөрлөө.

Өчигдөр болж өнгөрсөн уг тоглолт олон сайхан гэнэтийн бэлгээр дүүрэн байсан юм. Хамтлагийн хамгийн өндөр настай фен гэгдэх 79 настай Долгор эмээг баярлуулсан нь үнэхээр том гэнэтийн бэлэг болж чадсан юм. Мөн хорин нэгэн аймгийн сумдын хүүхдийн эмнэлэгт хандив өргөхөөр цөөхөн ширхэг хийлгэсэн акустик гитарынхаа нэгийг дуудлага худалдаанд оруулж хоёр сая хоёр зуун мянган төгрөгөөр зарсан юм.

Тоглолтыг үзсэн үзэгч олны сэтгэл тун өндөр гарсан билээ.

64477

64478

64479


URL:

Сэтгэгдэл бичих