ИЗНН гурван даргатай болжээ
ИЗНН-ын 15 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өчигдөр тус намын Их хурал хуралдаж, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг улираан сонголоо. Мөн тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Ганхуягыг намын даргаар сонгожээ. Ингэснээр тус нам гурван даргатай болж байгаа юм. Өнөөдөр тус намын Үндэсний зөвлөл болон Залуучуудын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Үндэсний зөвлөлийн удирдлагыг томилох, намын бүтцийг өөрчлөх болон улс орны нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцэх аж. Өчигдөр болсон намын Их хурлаар өнгөрсөн 15 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: