Австрали хүү хэт даврагч болжээ

Австралийн иргэн, 18 настай Жаке Биларди гэх хүү Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн байна. Тэрбээр өөрийн фэйсбүүктээ хэт даврагчидтай авахуулсан зургаа байршуулж “Өөрийгөө жинхэнэ утгаар нь эр хүн болсноо мэдэх таатай байна. Энд намайг хэн ч дээрэлхэхгүй. Хамгийн сайхан нь би хүний аминд хүрсэн ч хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй. Ирээдүйн амьдралаа энэ бүлэглэлтэй холбох таатай байна” гэж бичжээ.

028

Өнгөрсөн оны сүүлээр исламын шашинтан Сидней хотноо байрлах “Lindt” гэх кафег 16 цагийн турш барьцаалж, хоёр хүний аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагын дараа Жаке Биларди хэт даврагч болж, исламын шашинг шүтэхээр шийдсэн гэдгээ мэдэгджээ.

Австралийн “Daily Mail” сонин “Жаке Биларди дунд сургуульд байхдаа шоовдор байсан. Тэрбээр сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, уураа дарах тусгай хөтөлбөрт хамрагддаг байсан” гэж бичжээ. Австралийн удирдлагууд хэт даврагч болсон хүүг өнгөрсөн сарын эхээр Сири улсад ирж, улмаар Иракт хүрсэн хэмээн таамаглаж буй юм. Өнгөрсөн амралтын өдөр Сиднейн цагдаа нар хил давж, хэт даврагч болохоор төлөвлөж байсан 15, 17 настай хоёр хүүг саатуулсан билээ. Ийнхүү өсвөр үеийнх нь буруу тийшээ хазайж буйд тус улсын Ерөнхий сайд Тони Эббот харамсч буйгаа мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих