0-52 насны дөрвөн иргэнийг галаас аварчээ

1

Өнөө өглөө 09:51 цагт Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороонд байрлах “21 худалдааны төв”-д гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж ажиллажээ.

Утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж,  гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж таван давхарт байсан 0.8 – 52 настай дөрвөн  иргэнийг автомеханик шат ашиглан  буулгаж эмнэлэгт шилжүүлэн өгчээ.

Аврагдсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. Одоогоор гал бүрэн унтарсан ба шинжээчдийн баг галын голомтод ажиллаж байна.

2

айкон.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.