Төрийн албаны зөвлөл АТГ-тай хамтран ажиллана

Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах

uls_54ffb266f00a1_1

ажлын хүрээнд төрийн албаны томилгоо, удирдах ажилтны сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтыг ил тод, нээлттэй болгох төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд хууль тогтоомж, дүрэм журамд заагдсан шалгуур хангаагүй, авлига болон ашиг сонирхлын зөрчил, төрийн албанд сонирхлын зөрчил үүсгэж болохуйц иргэнийг томилох, томилогдохоос урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахын тулд хамтран ажиллах санамж бичигт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нар гарын үсэг зурав.


URL:

Сэтгэгдэл бичих