Сарын тэмдэг ирэхэд мэдрэгддэг зовиурыг яаж зүгээр болгох вэ

Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр ядрах, ууцаар өвдөх, хэвлийгээр хөндүүрлэх, нуруу нь хөшиж удаан суудлын ажил хийхэд хэцүү хүндрэлтэй зовиур ихээхэн илэрдэг. Ийм зовиурыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх аргуудыг хүргэе.

01d33ac9b27c558b_woman-holding-belly.xxxlarge

* Байнгын дасгал сургуулилт: Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна.
* Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс болгоомжлоорой.
* Ус уух: Шингэнээр дутагдаж огтхон ч болохгүй. Хэрэв тэгвэл өвдөлт улам л ихсэх учраас байнга цэвэр ус уугаарай.
* Дур тавилт: Дур тавихад таны үтрээний булчингийн агших сунах хөдөлгөөнөөр цус дүүрч хэвлийний хавийн өвдөлтийг багасгана.
* Йог: Сарын тэмдгийн үеэр йог хийх нь таны өвдөлтийг намжаагаад зогсохгүй, сэтгэл санааг тайвшруулна.
* Гаатай цай уух: Өдөрт нэгээс хоёр гаатай цай уух юм уу гаатай чихэр идэж болно. Хүн орхоодойтой бэлдмэл, витамин, эрдэс бодис уух.
* Kаффейн-наас зайлсхий: Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно.
* Бяцхан зөвлөгөө: Биений юм ирсэн өдрүүдэд ойр ойрхон усанд орж, бэлгийн ариун цэврээ сахиж байгаарай. Учир нь элдэв өвчний бактери үржих орчин тэр үеэр илүү их бүрддэг юм.
Miss.mn


URL:

Сэтгэгдэл бичих