А.Гансүх АНУ-Английн хуулийн фирмийг ялжээ

d47820b145945cef39be77de8f594868f340cc7a

Англи болон АНУ-ын хамтарсан “Hogan Lovells” олон улсын хуулийн фирм энэ сарын 09-ний өдөр Хонг Конгийн арбитрын шүүх дээр Монгол Улсын Зам, тээврийн яаманд ялагджээ.

Тодруулбал, Зам тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2011 онд тус фирмээс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх асуудлаар хуулийн зөвлөгөө авч ажилласан байна.

Монголын талыг уг ажлын төлбөрөө бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр “Hogan Lovells” фирм Хонг Конгийн арбитрын шүүхэд ханджээ. Монголын тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохоо арбитрын шүүхэд хөдөлшгүй нотлох баримтаар баталсан байна.

Арбитрын шүүхээс “Hogan Lovells” фирмийн бүх нэхэмжлэлийг хүчингүй болгож, шүүхийн зардлыг мөн тус фирмээр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү Зам, тээврийн сайд асан А.Гансүх ийнхүү чамгүй сайн хуульч гэдгээ харуулсан байна.

Дашрамд дурдахад олон улсын нэр хүнд бүхий “Hogan Lovells” фирм нь 2015 оны байдлаар арбитрын чиглэлд үнэлэмжээрээ дэлхийд дөрөвт орж байгаа, тив дамжсан 40 оффис, 700 гаруй хуульчтай фирм ажээ.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.