Жүжигчин С.Болд-Эрдэнэ, П.Баярцэнгэл нар ирэх сарын 1-нээс анд гарна

32_81631ee8d33f24157126b897ba7bfbca4a630836“Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл болох “Анчид” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартайшилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Тодруулбал: Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамирзэрэг чадварлаг уран бүтээлчид тус киноны гол дүрийг амилуулсан юм. Та бүхэн драмын тайзны ханхүү, Гамлет, дэлгэцийн бүтээлийн дурлалт залуугийн дүрд ихэвчлэн тоглодог С.Болд-Эрдэнэ, залуу дуучин П.Баярцэнгэл нар хэр сайн “Анчид” болохыг тун удахгүй уг киноноос харж болох нь ээ.

“Анчид” угаасаа “АСУУДЛААР ДҮҮРЭН”

Тэд бол “АНЧИД”.
ОНИЛНО… ОТНО… УЯРААНА… УРХИДАНА… ҮРГЭЭНЭ… АГНАНА…
Туршлагатай бас Төгс “АНЧИД”…

Жүжигчид их л ядарсан бололтой. Амарч буй нь …

“Сондор”-ын дүрд СТА жүжигчин Ш.ЖАВХЛАН

“Анчид” андаа гарахад бэлэн болжээ

“АНЧИД” киноны Чимгээгийн дүрд Э.УЯНГА тогложээ.
/Боксын спортын ОУХМ, Ази Тивийн аварга/

“Нандин”-гийн дүрд тоглосон Жүжигчин Э.Тамир

үндэстэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих