Н.Төгсцогт маргааш анхны тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа маргааш хийнэ.

1743686_788333271240627_4576643148356769063_n

Тухайлбал, энэ баасан гарагт буюу 2015 оны гуравдугаар сарын 13-нд АНУ-ын Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд хийнэ. Н.Төгсцогт 22 настай, мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж  байгаа юм.

Тэрбээр анхны тулаанаа Premier Boxing Champions-ийн хүрээнд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө тоглохоор болжээ. Онтарио хот нь Лос Анжелесийн даунтаунаас зүүн зүгт 35 миль зайд оршдог. Баасан гарагийн 18 цагт эхлэх энэ оройн тулааныг Spike TV сувгаар шууд үзүүлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.