Машин дотроо угаартаж амиа алджээ

mashin0313Цагдаагийн байгууллагаас нийт жолооч нарт битүү гараашинд машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг сэрэмжлүүллээ. Учир нь Баянзүрх дүүргийн XXII дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний өдөр 37 настай эмэгтэй машиндаа угаартаж амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа гэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих