СӨХ-ын талаар бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгнө

Хэвлэлийн Хүрээлэнд өнөөдөр Монголын сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл гишүүд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд Сууц өмчлөгчдийн холбоодын Гүйцэтгэх захирал С.Цэрэндорж, Тэргүүлэгч гишүүн Д.Алтанцэцэг, Ч.Батцэрэн, Б.Энх-Оюун, М.Галбаатар нар оролцлоо.

R5HGOZJ-600x281

ө

Энэ үеэр тус холбоодын гүйцэтгэх захирал С.Цэрэндорж “Монголын СӨХ 1997 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2014 оны байдлаар улсын хэмжээнд 800 гаруй СӨХ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн 443 нь Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл /Дээд Зөвлөл-ТББ/ –д гишүүнээр элсэн байна. Бид нийтийн зориулалттай орон сууцны байшингийн, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, тохижилт, засвар, үйлчилгээг тогтмолжуулан чанаржуулах замаар ашиглалтын түвшинг дээшлүүлэн эдэлгээг уртасгах, сууц өмчлөгчдийн ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл сүүлийн үед ШӨХТГ-аас манай байгууллагатай холбоотой буруу ташаа мэдээллийг олон нийтэд цацаж байна. ШӨХТГ-ын даргаар улс төрийн ашиг сонирхолтой хүн томилогдон ажиллаж байгаад бид харамсаж байна. Т.Аюурсайхан бидний үйл ажиллагаатай бүрэн танилцаагүй байж,  манай байгууллагыг шүүхэд өгсөн. Уг шүүх хуралд манай байгууллагаас хүн оролцоогүй.

ө

Түүнчлэн, 2015 оны гуравдугар сарын 4-ний өдөр “Өглөөний сонин”-д сэтгүүлч Р.Саруул “СӨХ-ны дээд зөвлөл хууль бусаар авсан 568.5 сая  төгрөгийг иргэдэд буцаан олгоно” гэх нийтлэл гарсан. Уг нийтлэлийг Оллоо.мн, ТВ9 телевизүүд олон нийтэд тараасан байдаг. Сэтгүүлч Р.Саруул хаанаасаа ямар 565.5 сая төгрөг гэдэг тоог гаргаж ирснийг бид мэдэхгүй байна. Энэ тоог тэр сэтгүүлчээс бид асуумаар байна. Мөн “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Р.Саруулын нийтлэлтэй холбоотой асуудлыг хянуулахаар шүүхэд өгөхөөр болж байгаагаа хэлмээр байна. Манай байгууллага жилд нэг удаа өөрийн гишүүн СӨХ-ноосоо татвар авдаг. Өнгөрсөн 2014 оны байдлаар 443 СӨХ-оос 49 сая төгрөг татвараар орж ирсэн. Уг мөнгийг бид эргүүлэн тухайн СӨХ-ынхоо ажилтнууд, оршин суугчдадаа гарын авлага бүхий ном, товхимол, сургалт, семнар хийж зарцуулсан. Уг асуудалтай холбоотойгоор аудитын шалгалт манай байгууллагад орж ирсэн. Гэвч ямар ч татварын мөнгийг идэж уусан, шамшигдуулсан зөрчил илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

ө

Д.Алтанцэцэг: СӨХ-дуудаас жилд 20-200 мянган төгрөг авдаг

ө

“Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүн Д.Алтанцэцэгээс  зарим асуудлыг тодрууллаа.

- “Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл” эвлэрлийн гэрээгээ зөрчин СӨХ-дуудаас удаа дараа мөнгө авсан гэх  мэдээлэл тараад байгаа. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Ор үндэслэлгүй худал мэдээлэл. Манай “Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл” ТББ нь жилд нэг удаа СӨХ-дуудаас гишүүнчлэлийн татвар хураадаг. Уг мөнгө нь өрх тус бүрээс 20-200 мянган төгрөгийн хооронд байдаг. Өнгөрсөн жилийн хувьд 568.5 сая төгрөг цугласан гэдэг худал. Нийт 49 сая төгрөг цугларсан. Уг мөнгөө бид тухайн гишүүн СӨХ-дуудынхаа засвар үйлчилгээ, СӨХ-ны ажилтнуудад зориулсан гарын авлага, ном хэвлүүлдэг. Мөн сургалт семнар зохион байгуулдаг.

ө

-Орон сууцны гаднах хүүхдийн талбайг зарим эрх мэдэлтнүүд булаан авч, барилга барих асуудал сүүлийн хэдэн жил их гарах болсон. Энэ асуудалд танай байгууллага оролцдог уу. Оршин суугчдын эрхийг хамгаалдаг уу?

-Хамгаалдаг. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүргийн 4-р хорооны “Эв нэгдэл нэг” СӨХ-тэй хамтран хүүхдийн тоглоомын талбайг авч үлдсэн. Уг тоглоомын талбайд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ажилчдад барилга барих гэж байсан. Энэ үед тухайн СӨХ-ийн дарга П.Ундрах, оршин суугчидтайгаа хамтран бидэнд мэдэгдэж, нэлээд хөөцөлдөж явсны хүчинд тоглоомын талбайг тоглоомын талбай чигээр нь авч үлдэж чадсан.


URL:

Нэр: зочин Огноо: 13 March 2015

СӨХ нь засвар хийгээгүй байж сар бүр 7500-10000 төгрөг авдаг.Энэ ТББ-ыг татан буулгах хэрэгтэй.

Нэр: shal sonin Огноо: 15 March 2015

Сөх юу ч хийдэггүй,дээр нь нийтийн эзэмшил талбайг дур мэдэх дуртай хэдэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг давамгайлж байдаг шал сонин газар.Алданга хонгоор нь авдаг о.5%энэ нь хөөрхөн дарамт болдог.

Нэр: ccc Огноо: 15 March 2015

Manai sox sard 15,000 togrog avdag iim avax juram bdag yumu

Сэтгэгдэл бичих