Дуучин С.Жавхлангийн АХА

287

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой хоёр мэдээ байна. Эхнийх нь, УИХ-ын гишүүн Г.Уянга болон бие даагчид Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөхөө мэдэгджээ. Нөгөө нь, дуучин С.Жавхангийн зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд дуудав. Тэрээр Ерөнхийлөгчтэй төр буруутай юу, түмэн олон буруутай юу гэж мэтгэлцэх юм байх. Бас болоогүй, зарим эх сурвалж түүнийг Ерөнхийлөгчөөс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг ч хамт дуудсан тухай мэдээлжээ. Энэ юу болж байна вэ, хийрхэл үү. Бидний буруу ярьж заншсанаар “төрийн гурван өндөрлөг” гурвуулаа зэрэгцэн сууж байгаад нийтийн дууны ханхүүд байцаагдах хэрэг үү. Үгүй бол, Гурван дарга “АХА” нэвтрүүлэгт оролцож, түүнийг нь дуучин С.Жавхлан хөтлөх гээд байгаа хэрэг үү.

УИХ-ын гишүүдийг бол ойлгож байна. Мэдэгдлийнх нь цаана улстөр, хувийн PR байж болох ч, тэдэнд ийм боломжийг хуулиар олгосон. Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн үйлдлээр Цэцэд хандаад, Цэцийн дүгнэлтийг нь үндэслэн УИХ хуралдаанд оролцсон гишүүдийнхээ олонхийн саналаар шийдэхээр заажээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг ард түмнээс мандат аваагүй, намын листээр орж ирсэн, ардаа төлөөлөх тойроггүй, намгүй нь хамаагүй хамгийн ихдээ 39, хамгийн багадаа 20 гишүүний саналаар огцруулчих ч юмшиг хуулийн заалт бий нь бий. Тэр тухай энд бичихгүй.

Харин олны хайртай дуучин С.Жавхлангийн үйлдлээр төлөөлүүлэн монголчууд бид хаана, хаашаа яваад байгаагаа эргэцүүлэх гэсэн юм.

Ер нь 2016 оныг зүүдэлж хүлээсэн болгон нь рейтингээ өсгөх гээд улсын Ерөнхийлөгчтэйгөө ноцолдоод байвал тэр хүн хэзээд нь төрийн тэргүүний ажлаа хийх вэ. Бултаараа “MCS”-ийн Д.Оджаргал болсонгүй гэж бухимдаад юмуу, түүнтэй барьцаж Тавантолгой руу орно гэж бүгдээрээ дайраад байвал эмч, багшийн ажлыг хэн нь хийж, төрийн албыг хэн нь залгуулах болж байна вэ. Тэгэхээр улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн шиг, урлагийн одод нь тайзан дээрээ л баймаар байгаа юм. Зөвхөн тэр хоёр ч биш, хүн бүр л өөрт ногдсон өмнөх ажлаа л сайн хийдэг байвал улс орон цэгцэндээ орно. Үүнийхээ оронд хоёр удаа Ерөнхий сайд байж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон, ахин сонгогдохгүй нь тодорхой, улстөрийн намаас түдгэлзчихсэн Ц.Элбэгдоржийг энэ бүх өндөрлөгт хүрсэн өрөө төлтөл шахаж ажиллуулах ёстой. Түүний гадаад нэр хүнд, Монголын улстөрд хиншүү үнэрттэл түлэгдсэн улстөрийн туршлага, улстөрд хийж сурсан муу “туршлага”-ыг хүртэл Монголынхоо төлөө эерэгээр ашиглах цаг үе, боломж нь энэ удаагийн бүрэн эрх нь. “Намын халаас”-ны Ерөнхийлөгч хэрэгтэй юү, намын хамаарлаа давчихсан Ерөнхийлөгчийг шахаад сууж байх уу гэдэг энгийн сонголт бидний өмнө байна. Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн ойр ойрхон ярилцлаганд ороод явах, дуудсан болгонд нь гүйж очоод л, шидсэн “чулуу” бүрт нь хариу өгөөд суудаг цаг үе ч биш. Албан тушаалаас албан тушаалд хүргэсэн ард түмэндээ өрөө төл. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хувь улстөрч нь улстөрдөө хутгалдах дуртай байж болно. Харин монгол төрийн тэргүүний сэнтий өөрөө өндөр дээд, эрхэмсэг байх учиртай.

Тэгээд ч яг үнэнийг хэлэхэд Улсын Ерөнхийлөгч, нийтийн дуучин хоёр олон зүйлээр сайхан ярилцаж, санаа бодлоо солилцож болно. Харин мэтгэлзэх зарчмаар халз ярилцана гэхээр зэрэг зиндаа таарна гэж хэр олон хүн бодож байгаа юм, бүү мэд. Хувь хүн дээр нь буулгаад үзсэн ч, Ц.Элбэгдорж гэж хүний төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, өчигдөр тэмдэглэсэн төрсөн өдөр хүртлээ хуримтлуулсан туршлага нь дуучин С.Жавхлангийн боловсрол мэдлэг, туршлагаас илүү дутуу эсэхийг үнэнээр нь үнэлж цэгнэмээр.

Мэдээж, Ц.Элбэгдорж бол дуучин С.Жавхлангийн хэмжээнд хүрч хэзээ ч дуулахгүй, чадахгүй. Хажуунаас нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь дэмжээд ч, тэр гурвын урлагийн авьяас С.Жавхлантай эн зэрэгцэхгүй. Харин хэдий нийгмийн сайн зүтгэлтэн байж болох ч С.Жавхлан улстөрийн мэдрэмж, эдийн засгийн мэдлэг улс орны хэмжээний асуудлаар төрийн гурван”өндөрлөг”-ийнхтэй зэрэгцэхгүй байх. Зэрэгцдэг байлаа гэхэд улсын Ерөнхийлөгчөө мэтгэлцээнд дууддаг нь ардчилал уу. Түүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй ч, аливаа юмс хэмжээндээ, раамандаа байвал л сайхан, бас үр дүнтэй. Хэмжээ нь хэтэрсэн юмс хэзээ ч сайныг дагуулдаггүй.

Зэрэг зиндаа гэж бас бий. Жишээ нь, аварга бол улсын наадмаар л төрдөг. Түүнээс бус, улсын наадам болоогүй байхад юмуу, аймаг сумын наадмаас аварга төрдөггүй. Улсын аварга хүн сумын наадамд очиж барилддаггүй. Тэр нь жижигрэхгүй гэсэндээ бус, аварга цолны өндөр дээд эрэмбийг хадгалсан эрхэмсэг чанар юм.

Тийм учраас энэ хоёр эрхмээр төлөөлүүлэн хэлэхэд өмнөх ажил, ажлаа, тухайлбал, Ц.Элбэгдорж нь төрийг тэргүүлэх, С.Жавхлан нь урлагаар цэнгүүлэх ажлаа л хийцгээе. Хэрвээ Ц.Элбэгдорж төрийг муу тэргүүлбэл тэр сонгогчгүй, С.Жавхлан муу дуулбал сонсогчгүй л болно биз.

Дархан аварга Х.Баянмөнхийн нэг үг байдаг юм. Сэтгүүлч, таны тухай олон онигоо байх юмаа, та яагаад ингэж онигоонд ороод явдаг юм бэ гэж асуужээ. Аварга хариуд нь, миний цолыг дагасан чимэгүүд дунд “олныг баясуулагч” гэж чимэг байдаг юм, тэр ажлаа хийж байгаа нь тэр л дээ гэж хариулсан гэдэг. “Каждый щутке доля правды” гэх Орос ардын зүйр цэцэн үгийн үнэ цэн энд илэрнэ.

Бас нэгэн онигоо. Баянаа аваргын насны ой болжээ. Мөөеө аварга ирсэнгүй гэнэ. Маргааш нь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд гишүүн Ц.Нямдорж утасдаад яагаад ирсэнгүйг нь асууж. Гэтэл Мөөеө аварга “Нямдорж оо, чи Гүндалайн төрсөн өдөрт очих уу” гэж ам асуусан гэх онигоо байдаг юм. Тэр үед Л.Гүндалай нь Ц.Нямдоржийгоо Хятадын тагнуул гэж 45 хуудас материал тараагаад “хонь чоно” явсан үе нь л дээ. Үүн шиг халамцсан хэдэн залуус хэдэн оноо авахаа үзье гээд гавьяат С.Жавхланг караоке-д дуудаад байвал тэр очих уу. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг нь Монгол ардын үгийн үнэ цэн энд оршиж байгаа юм.


URL:

Нэр: Tuya Огноо: 13 March 2015

ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН ГЭХЭЭРЭЭ ЯГ ЮУ ГСН УТГАТАЙ ҮГ ВЭ АХА ЭТР ГЭЭД ЁЖЛОХООРОО Л НЭГ БОЛОХ ЮМ АА ЭНЭ ЧИНЬ ТОГЛООМ БИШ ШҮҮ ДЭЭ БИД ДУНД НЬ ХЭЛМЭГДЭЖ ГҮЙЦЛЭЭ ТУС ТУСЫН АЖЛАА ХИЙГЭЭД ЯВААСАЙ БИЛЭЭ

Нэр: жавка Огноо: 13 March 2015

Жавхланг төрд гаргачуул уг нь их олон асуудал шийдэгдэх юм байгаан шд. Нэг нэг араг тарааж өгөөд төрөх эмнэлгээ шийдчихнэ. Бүх машин унааг хурааж устгаад морь уна гэж загнаад түгжрээний асуудлаа шийдчихнэ. Өвөл зун хөдөө хотгүй зөвхөн дээл том монгол гутал өмсүүлээд хувцас хунараа шийдчихнэ.Цагаан идээ махнаас бусад бүх хоолыг хориод хүнсээ шийдчихнэ. Бүх хоолоо халбага сэрээ хэрэглэхгүй нүцгэн гараараа иднэ. Гадаадын юм хэрэглэхгүй гээд зурагт радио интернэт компьютер бүгдийг хаачихна тэгээд хэрүүл тэмцэлгүй амар болно.Эцэст нь хэн ч татвар төлөхгүй болохоор цагдаа цэрэг эмнэлэг сургууль зам харилцаа гэрэл чийдэн юу ч байхгүй болоод ажил хийх ч хэрэг гарахгүй болохоор ажилгүйдлээ шийдчихнэ.Ингээд хүй нэгдлийн үеийн зэрлэг байгальдаа сайхан амьдарнаа гэж.

Нэр: Тулжа Огноо: 13 March 2015

Энэ юу болж байна вэ, хийрхэл үү. Бидний буруу ярьж заншсанаар “төрийн гурван өндөрлөг” гурвуулаа зэрэгцэн сууж байгаад нийтийн дууны ханхүүд байцаагдах хэрэг үү. Үгүй бол, Гурван дарга “АХА” нэвтрүүлэгт оролцож, түүнийг нь дуучин С.Жавхлан хөтлөх гээд байгаа хэрэг үү. хэхэ алчдым бна ийм ч юм гэж бдаггүй бх аа

Нэр: Монгол хүн Огноо: 13 March 2015

Жавхлаан миний дүү зүгээр л дуугаа дуулаад үзэгч нэртэй хэдэн хөгшчүүлээ хошгоруулаад л яваач дээ. Чи хэн бэ гэдгээ ухаараач….. чиний өмнөөс монголын ард түмэн иччихлээ байна. Ядахдаа улс төр гэж гэдгээ гадарладаг болов уу? яадаг бол . ХАХАХАХАХА.

Нэр: Ганаа Огноо: 13 March 2015

Дуучин ч гэсэн иргэн хүн шүү. хүнийг яс үндэс , хэл соёл , шашин шүтлэг , арьс өгөөр гадуурхыг хориглосон хууль байгаа шүү

Нэр: зочин Огноо: 14 March 2015

Жавхланг дэмжинэ. Урагшаа. Шантарч болохгүй шүү. Наадуул чинь юу ч хийж магадгүй Ард түмний талаас илүү нь чиний талд айх зүйлгүй Урагшаа

Нэр: Зочин Огноо: 14 March 2015

ЗА БИТГИЙ ХУЦАА. МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ СЭНТИЙ ӨНДӨР СУУГЧ НЬ ЭРХЭМСЭГ БАЙХ ЁСТОЙ БАЙЖ БОЛНО. ГУРАВХАН САЯ ХҮНИЙГ САЙХАН АМЬДРУУЛЖ ЧАДАХГҮЙ ЯДУУ ДОРОЙ БАЙЛГАЖ БАЙГАА ХҮН ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН ГЭЖ ЭРХЭМСЭГ БАЙХИЙН? ГАДААДЫН ДЭЭДСҮҮД ӨӨРДӨӨ Ч ЭРХЭМСЭГ АРД ТҮМНЭЭ Ч САЙН САЙХАН АМЬДРУУЛДАГ ЗА. МАНАЙД ХЭН ДЭЭДЭС БОЛЧООД БАЙГАА ЮМ БЭ? ЛУЙВАРЧИД, ХУДАЛЧИД НЬ ДЭЭДЭС БОЛЧООД БАЙГАА ЮМУУ? ТЭД НАР БОЛ ЧАМД Л “ДЭЭДЭС” ЮМ БАЙЛГҮЙ, ЧААВААС.

Нэр: зочин Огноо: 14 March 2015

Жавхлангаа дэмжинээ.луйварчид хулгайч нараас залхаж байна.УИХ гэдэг монголын баялгыг нууцаар зардаг хар захыг тараах хэрэгтэй

Нэр: Болд Огноо: 15 March 2015

Тэнэгээ мэдэхгүй тэнэг гэж байх юм даа. Увсад чамайг хамгийн олон хүн дэмждэг гэдгийг сонгууль харуулсан. Тэр нь Увсынхны 9%, УБ-д бол 2% ш дээ. Ийм байхад өөрийнхөө хэн болохыг танихгүй юм.

Нэр: Anonymous Огноо: 15 March 2015

Монголын ард түмнийг төлөөлж өгөөч гэж Жавланг хэн ч гуйгаагүй шдээ худлаа эх орон гээд цээжээ дэлдээд яваад байх юм санаа нь төрд гарчаад Монгол орныг феодалын үеийн нийгэмд буцааж аваачих санаатай арай ч сачий чинь хүрэхгүй байлгүй дээ аугаа ихийн хийрхэл дон шүгэлсэн хүн юм. Сэтгэцийн асуудалтай нөхөр байна шдээ удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байхаа

Сэтгэгдэл бичих