Банкуудын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болголоо

Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй зээл олгосны шимтгэлтэй холбогдох хэрэг дээр ШӨХТГ давж заалдах шатанд ялалт байгуулжээ.

be6c3bfdaddfc39125c694b62a305894_L

ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад банкуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байсан байна. Зээлийн шимтгэлийг зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулан гарч буй урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит зардалд нийцэхээргүй өндөр тогтоогдсон байжээ. Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Капитрон, ХХБ, Голомт, Ариг, ХААН, Капитал, Чингис хаан, ХАС, Улаанбаатар хотын банк зэрэг 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд холбогдох шийдвэрийг гаргаж байсан аж.Харин захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 11-нд хэргийг дахин хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн аж.


URL:

Нэр: shal sonin Огноо: 16 March 2015

Банк -ууд үнэндээ арай л улайрсан байсан .Зээл гаргалт бүрд 1% шимтгэл үнийн дүнгээс нь шууд гаргаж авдаг байсан.тэртэй тэргүй хүүтэй өгч байж бэлэн мөнгө гаргасаны шимтгэл гэж тайлбарладаг байсан.Уг нь бэлэн мөнгө гаргах нь тэдний ажил биш гэж үү.Үнэндээ эрх мэдлээ хэтэрүүлэн ашиглаж буй том илэрэл.нэгэнт зээлдэгчид чимээгүй мөлжүүлдэг эсэргүүцэх юм бол зээл гарахгүй гэж эмээдэг байсан.

Нэр: анд Огноо: 16 March 2015

Банкууд арай даварч байгаа шүү

Нэр: zochin Огноо: 17 March 2015

Mash zob bankuud unendee dendej bgaa shuu dee

Нэр: бүү доромжил Огноо: 17 March 2015

одоо тэгээд мөнгөө яаэ олж авах талаар мэдээлэл байна уу

Сэтгэгдэл бичих