“G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг нурааж эхэлжээ

b497c71b78540c6347425068f4b0b9c1edc36d71.pngНийслэлд сүүлийн 10 гаруй жил барилгатай холбоотой асуудал газар авах болсон. Хууль бус газар олгох, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих үйл явц олширсоор байна. Энэ асуудлаас болж иргэд гомдол мэдүүлэн явдаг ч яг бодит байдал дээр нурааж байсан явдал байдаггүй. Хуулиндаа зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг нураах шийдвэр оногдуулдаг ч өнөө хэр нэг ч барилгыг нурааж байгаагүй аж. Харин энэ сарын 12-наас Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлсэн байна.

Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барьсан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байжээ.

Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд тэд зөвхөн өргөтгөлийн хоёр давхарыг нураах гэрээ байгуулсан байна.

Хотын захирагч Э.Бат-Үүл 2012 онд уг барилгыг нураана гэж мэдэгдэж байжээ

Энэ барилга нь техникийн давхартайгаа нийт 13 давхар бөгөөд “Инкон” хэмээх Оросын хөрөнгө оруулалттай компани А, С гэсэн хоёр хэсгийн ажлыг гүйцэтгэжээ. Анх “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг “Адоре пропертиз” ХХК-ийн нэр дээр барьсан байна. Тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд зочид буудлын зориулалтаар 490 метр кв газрын зөвшөөрлийг олгож байжээ.

2004 онд уг газрын хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан байдаг аж. Харин 2009 онд тухайн зочид буудлын ар талын орон сууцны оршин суугчдын гомдлын дагуу уг зөвшөөрлийг хүчингүй болгож, 2011 онд Захиргааны хэргийн шүүхээс уг барилгын ар талын хэсгийн С блокыг нураах шийдвэр гаргуулж байсан аж. Хотын захирагч Э.Бат-Үүл 2012 онд уг барилгыг нураана гэж мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ оллоо.

Нийтийн эзэмшил газарт, зөвшөөрөлгүй, дур зоргоороо барилга барьдаг барилгын компаниудад энэ үйлдэл том сануулга, сэрэмжлүүлэг болох биз.

Г.Ганаа

mongolcom.mn


URL:

Нэр: Irgen Огноо: 16 March 2015

Hohino hahuul ugch gazar avahaar tegdeg yumdaa

Нэр: Доок Огноо: 16 March 2015

М.Энхболдоос хохирлоо нэхэмжил маапаантай газар зөвшөөрөл өгч авилга авсан бн шүү дээ

Нэр: Anonymous Огноо: 16 March 2015

yamar uiliin iurtei nx ingeed nuraagaad, nuraalgaad baidag um bol doo

Сэтгэгдэл бичих