Алтан утас гүйлгэж залуухан болгох биш зүү тавьж хохироожээ

a4c163db3c99c09coriginalСүүлийн үед урлаг соёлынхон төдийгүй зарим энгийн иргэд нүүр болон биедээ алтан утсыг ихээр тавиулах болсон.

Гэтэл алтан утаснаас болж хохирсон эмэгтэй олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Тэрбээр “ Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж тэр ч бүү хэл нүд бүлтийнэ хамар өндөр болно, уруу дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан надад хийсэн эмч  Монголд байгаа хэмээн зааж өгч өөрөө хамт очиж би их итгэж 8500$-оор хийлгэсэн.

Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс товойж гарч ирсэн ба үүгээр ч барамгүй нүүрний мэдрэлийг гэмтээж уруул далийж хацар уруул саажилтын улмаас далийж, даралт харвасан хүмүүсийнхтэй адил харахаас аймар болсон. Тэгээд эргэн тухайн эмнэлэгт хандахад хүлээж аваагүйгээр барахгүй надад хийсэн эмчийг байхгүй Солонгосруугаа явчихсан бид мэдэхгүй гээд маш муухай харьцсан. Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай яг адилхан харьцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад  Монгол улсад стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ.

Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ ” гэжээ.

Сүүлийн үеийн пластик мэс ажилбарууд хүнийг сайхан болгож өгөөхөөс илүүтэй хүнд сэтгэл санаа, бие махбодийн болоод хөрөнгө мөнгөний бүр цаашлаад амь насаараа хохирох хэмжээний үр дагаваруудыг дагуулж байгаа юм. Эхнээсээ “Хербалайф”-ийн бүтээгдэхүүн хэрэглэж амь насаараа хохирсон хүн ч байгаа юм. Тиймээс охид бүсгүйчүүддээ анхааруулан сануулахад сайн, сайхан гэсэн бүгдийг туршиж үзэх шаардлагагүй, эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн сайхан чанар, сайхан зүйл гэж бий гэдгийг энэ дашрамд хэлэх хэрэгтэй байх.

11046973_639661292832876_8414221862397103789_n


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 March 2015

yugaa hiij suulgasan yum baigaagaaraa bn biz

Сэтгэгдэл бичих