Ядуу ард түмэнтэй баян улс

527-14266424343g7gpj5nblrgini29321mpii2rБЕРЛИН. /tagesschau/. Берлин хотын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс өөрийгөө аялал жуулчлалын улс гэдгээ танилцууллаа. Гэтэл хүн болгоны сэтгэлийг татсан нүүдэлчин амьдралаар монголчууд өнөөдөр амьдрахад маш хэцүү болсон. Учир нь ард иргэдийнх нь гуравны нэг маш ядуу аж төрж байна. Чингис хааны өлгий нутаг, хязгааргүй уудам тал нутаг, уул ус, элсэн манхан, говь бүхий Орос, Хятад хоёрын дунд орших Монгол Улс өөрийгөө онгон байгаль, эрх чөлөө болон хуучны соёл иргэншилтэй улс гэж танилцуулав.
« Жуулчдын 90 хувь нь нүүдэлчний аж амьдралтай танилцах, морь болон тэмээ унах, үнээ саах, цагаан идээ амсах гэж ирдэг» хэмээн сайд Т.Оюунгэрэл ярьж байна. Монгол нь аялал жуулчлалын салбарт жижигхэн улс. Сүүлийн хэдэн жилд Монгол улсад ердөө 400.000 жуулчин иржээ. Тус улсын засгийн газрын хүсч байгаагаар бол ирэх 5 жилийн дотор энэхүү тоог 2 дахин өсгөж, аялал жуулчлалын салбарыг улсынхаа хөгжлийн гурав дахь тулгуур болгох юм.
Нэмэлт орлого хайж байна
Нэмэлт орлогын эх үүсвэр Монгол улсад яаралтай шаардлагатай байна: Одоо болтол Монголын иргэдийн гуравны нэг нь маш ядуу амьдарч байгаа ба бэлчээрийн нүүдэлчин амьдралаар олон гэр бүлийг тэжээх чадваргүй болсон. Жилд олон хүмүүс гэрээ ачаад хотын захад сайхан амьдрал хайж ирсээр байна. Нийслэл нь орчин үeийн сайхан хот болж чадсан ч гэрийн хороололд нь хүний наад захын хэрэглээ болох бохир, цэвэр усны хоолой байхгүй.
Газрын баялгаас ердөө багахан хэсэг л хувь хүртэж байна
« Бид анх хотод нүүж ирэхэд хотын орчин байдал бидэнд таалагдсан, харин ажил олдохгүй болоод ирэхээр ямар хатуу гэдгийг мэдэрсэн» гэж гурван хүүхдийн ээж бидэнд ярьж байлаа. Гэтэл энэ улс газрын баялаг ихтэй улс. Үүнээс зөвхөн цөөхөн хүн л хүртэж байна. Гадаад хөрөнгө оруулагчдын дараагийн Катар гэж нэрлэж байсан үгс аль хэдийн ердөө түүхийн баримт болжээ. Одоогоор гадаадын хөрөнгө оруулагчидтай маргаантай, төр засаг нь өрөндөө дарагдсан, хоёр хөршийнхөө эрх мэдлээс одоо болтол гараагүй улс хэвээр байна. Мөн хээл хахуульд идэгдсэн нь том асуудлуудын нэг болоод байгаа юм.
Б.Ариунбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: Anonymous Огноо: 18 March 2015

gashuun bogood yg uneniig heljdee ugaasaa baigaa baidal n tiim ym chin yanadaa minii mongol??? iim ymnuudaar uls tolgoiluulj baigaa ym chin??

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.