Барилгын компанитай гишүүд байр тараагаач

УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хvрэхгvй хугацаа vлдээд байна. Ирэх оны наадмаас өмнө сонгуулиа явуулж дуусах байх гэж vзвэл шvv дээ. Нэгэнт сонгууль дөхсөн болохоор эрх баригч намууд сонгуулийн хуулиа ямар хувилбараар явуулах тал дээр ном хаялцаж байгаа.

Хаврын чуулганаар шийднэ гэж байсан ч намрын чуулган дэмжиж хэлэлцэхээр тохироод зуны амралтаа авцгаасан, гишvvд. Урьдчилсан байдлаар янз бvрийн хувилбар яригдаж байгаа ч цаагуураа жижиг мажоритар системээр явуулахаар сэм ханцуйдаа наймаалцсан гэж хардах хvмvvс олон байгаа.

Тэр дундаа жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхөн энэ талаар хангалттай ярьж байна. Хэвлэлээр ч ингэж хардсан нийтлэлvvд гарсаар л байгаа. Нэг талаараа энэ нь vнэн байж магадгvй болоод байна. Ойрд аймгуудын ой болоод бужигнаж эхэллээ. Одоо болтол шувтраагvй хэвээр. Vvнийг нь ашиглаж гишvvд амлаж авсан тойргийнхоо сонгогчидтой сэмхэн уулзаж, амлалт өгч яваа сураггай.

Харин хотын гэгдэх хэдэн гишvуд ч хааяа нэг хороон дээр очиж уулзалт зохион байгуулаад, инээдэг “багаа” өмсчихсөн л гvйгээд байгаа. Бас бус амлах зvйлээ яриад л байгаа гэсэн. Тавантолгой, Оюутолгойтой холбоотой амлалт нэлээд өгөх шинжтэй байгааг ч иргэд хэлж байна билээ. Ер нь тэгж хэрэгтэй хэрэггvй зvйл амлаж байхаар шинэ залуу гэр бvл, дунд орлоготой иргэдээ дэмжээд хэдэн ширхэг байр тараахгvй юу даа.

Тэр дундаа барилгын компанитай гишvvд байрны тvлхvvр гардуулсан шиг л сурталчилгаагаа хийвэл амар биш vv. Б.Чойжилсvрэн гишvvн “Рапид” хорооллынхоо байрнаас 10-ын зэргийг нутгийн залууст тараахад УИХ дахь зөөлөн суудалдаа дахиад дөрвөн жил заларчих хэмжээний сурталчилгаа хийлээ л гэсэн vг. Увсад тойрог олдохгvй байж магадгvй сураг дуулдаад байгаа юм билээ.

Тэгвэл МАХН-аас нэр дэвшээд, хотын нэг тойрог дээр хvч vзсэн ч яадаг юм. Нийслэлийнхэнд байр өгсөн ч амар. Тэгээд сонгуулийн өмнө хэдэн ширхэг тvлхvvр гардуулчихаад амлалт өгөхгvй, шууд гардуулна гэсэн шиг юм яриад сууж байвал нvvр бардам.

За тэгээд Д.Арвин гишvvн ч гэсэн Хэнтийд МАН-аас нэр дэвших гэж тойрог булаацалдаж явснаас хотын аль нэг тойрог дээр МАХН-аас хvч vзчихгvй юу. Тэгээд дvугийнхээ нэр дээр байгаа барилгын компанийн барьж байгаа орон сууцнуудаас хэдэн ширхэгийг тойргийнхоо залуу гэр бvлд бэлэглээд л гvйцээ. Тэгсэн цагт элдэв бэлэн мөнгө энэ тэр амлаж байснаас хамаагvй илvv найдвартай.

Энэ мэтээр барилгын бизнес эрхэлж байгаа С.Эрдэнэ, Д.Ганхуяг гээд олон гишvvн дээрх аргыг хэрэглэвэл яасан юм. Сонгуулийн буянаар хэдэн залуу гэр бvл гэр орныхоо асуудлыг шийднэ. Гишvvд ч суудалдаа vлдэх магаддалтай. Болдог л наймаа байгаа биз дээ. Гишvvдээс гадна барилгын компанийн захирлууд саарал ордон руу шургалах санаа өвөртөлж алхаа биз, өдийд.

Тэд ч гэсэн юмтай хvн шиг 20,30-аар байрны тvлхvvр гардуулж болно шvv дээ. Өөр элдэв сурталчилгаа гэж их мөнгө vрээд байлгvй зvгээр л байрны тvлхvvр өгөөд л өөрийгөө сурталчлаад байж болно. Ахмад дайчин, улсад олон жил ажилласан зарим нэг хvнд өгч болно. 500 сая төгрөг цацаад л 10 гаруй байр шvv дээ. Хямдхан л сурталчилгаа.

Хотод өрсөлдөх гишvvдэд сайхан боломж гарч ирж байгаа юм. Одоо хvмvvс бодит зvйдд итгэхээс биш элдэв хоосон амлалтыг ч сайшаахгvй л болов уу. За тэгээд Сонгинохайрхан дvvргээс нэр дэвших барилгын компанитай гишvvн, эсвэл гишvvн болох хvсэлтэй барилгын компанийн захирал байгаад, байрны тvлхvvр тараахаар болбол намайг мартваа.

Н.Пунцагболд
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих